Зураач бүсгүй Л.Өнөрчимэг сүүлийн үед улстөрийнхөн тэр дундаа дээдэстэй тэрсэлдэх болсон. Арга ч үгүй биз бухимдал дүүрэн нийгэмд өөрийн уран бүтээлийг төрүүлэх гэж байхад улс орон нь улам уруудаж байгаа хийгээд засаг барьж байгаа эрхэмүүдийн ард түмнээрээ даажигнасан мэдэгдэл, хэлж ярьж байгаа нь таалагдаагүйгээ л илэрхийлсэн хэрэг биз.
Тэрээр ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаягласан ил захидал нь олныг шуугиулж дуусаагүй байхад л дараагийнхаа ил захидалыг УИХ-ын дарга З.Энхболдод хаяглажээ. Тэрээр "З.Энхболд оо! Та өөрөө биeэ дааж сураа! Зөөлөн суудлаасаа бууж, мал маллаж, малаа хулгайд алдаж, зуданд гэргүй болж, өвчтэй төлөг өвөртөлж, хөгшин ааваа дээлээр хучиж, өөдөсхөн ээждээ мөс зөөж, өлссөн хүүхдүүддээ гамбир хувааж, хогтой өвсөө нуруулдаж, хайртыгаа хол явахаас айж, лаа асааж, хэншүү үнэртэж, утаа уушгилж сураа! Эрхэмээ чи өөрөө Монгол оюун ухаанд суралцаа! Хэнд боловсрол олгосон юм бэ? Мэргэжлээрээ бүгд ажиллаж чадахгүй байгаа нь оюуны хоосрол юмаа! Монголчууд Монгол бичиг үсгээ мэдэхгүй нь оюуны хэлмэгдэл юмаа! Чи өөрөө бэлэн юман дээр амьдарч явнаа! Өөрөө төртэй амьдралаа холбоогүй бол өдөрт 1000 төгрөгөөр автобусандаа сууж бас хооллож чаддаг оюутнууд шиг бэлэнчлэхгүй, яаж ийгээд нэг юм өл залгуулж сураа! ДУРГҮЙ ХҮРГЭЭД БАЙВАЛ ХАМТ МОД ХӨРӨӨДӨЖ, НҮҮРС ҮҮРЧ УРАЛДАЖ ҮЗЬE! Над шиг ганцаараа шахуу байшин барьчихаад хуцаарай за юу?
Би урлагийн хүн. Намайг бүх талаар хар ажил хийж мөнгө олоод урлагаараа өөрийгөө ивээн тэтгэдэгийг яах гэж байгаа юм болоо... Бүх урлаг, соёл, оюуны хүмүүс хүн ам өсч, урлагийн, соёлын, өвийн бүтээлийг өндрөөр үнэлж авч чадах иргэдээ хүлээж, тэгээд тэр авьяас орлогоороо биe дааж амьдрахад дахиад 100 жил хүлээх болж байна уу?
ЯРВАЙГААД, ЯНДАГАНААД, ХҮЙТЭН НҮДЛЭЭД, ЭЛИТ ЦАРАЙЛААД БАЙГААРАА!
ХОР ХУТГАЖ ХОРОН ҮГ ЦАЦААД БАЙВАЛ ХАР БОЛГОЖ, СУРГААЛЬ ҮГ ЧУЛУУДНА ШҮҮ!!! БУУ НААД САНДЛААСАА?"
| |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих