БНСУ-ын Эрүүл мэндийн яам Ойрхи Дорнодын амьсгалын хам шинж буюу "Корона” вирусээр халдварлагсдыг үнэ төлбөргүй эмчилнэ гэдгээ мэдээлжээ. Хамгийн сүүлд халдвар авсан өвчтөн өнгөрсөн сарын 25-нд амиа алдсан байна. БНСУ-д 168 хүн "Корона” вирусийн халдвар авсан бөгөөд тэдний 38 нь амиа алдсан юм. "Корона” вирусийн анхны тохиолдол нь Ойрхи Дорнодоос ирсэн хүнээс илэрсэн. БНСУ-д "Короно” вирус илэрсэн үед 6700 гаруй хүнд хөл хорио тогтоож, 2900 гаруй сургуулийг хааж байсан юм. Мөн аялал жуулчлалын салбарт хүнд цохилт болж, тус улсыг зорих жуулчдын тоо өмнөх онтой харьцууулахад 520 мянгаар буурч, дотоодын аялал жуулчлалын салбар 650 сая орчим ам.долларын алдагдалд оржээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=13478
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих