Өнгөрч буй долоо хоногт улстөр болоод нийгэмд сонгуулийн дуулиан хүчээ авч байгааг илэрхийлсэн томоохон үйл явдлууд болж өнгөрлөө. Улстөрийн хүрээнд гацаанд ороод байсан Сонгуулийн хуулийг баталж, эдийн засгийн ил тод байдлын хуулийн хугацааг сунгалаа. Мөн түүнчлэн МИ-8 нисдэг тэрэгний осол нийгэмийг цочирдууллаа.
МИ-8 нисдэг тэрэг осолдож 10 хүн бэртэж, нэг хүн нас барлаа
Налайх дүүрэгт өнгөрсөн лхагва гарагийн орой 20 цагийн үед МИ-8 нисдэг тэрэг осолд талаарх мэдээлэл гарсан. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус нисдэг тэрэг цэргийн сургуулиулалт хийж байсан аж. Онгоц осолдох үед нийт 11 хүн явсан бөгөөд 10 хүн хүнд гэмтэж, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Гэмтсэн албан хаагчдыг тухайн өдөртөө цэргийн төв госпитальд шуурхай хагалгаанд оруулсан бөгөөд одоо хоёрынх нь бие тааруу байна.
Онгоц юунаас болж осолдсон шалтгааныг холбогдох албаныхан тодруулахаар шуурхай ажилласан. Одоогоор албан ёсны дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд хар хайрцагаа нь мэдээлэл авахаар ажиллаж байгаа ажээ.
Сонгуулийн хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хамгийн их хүлээлт үүсгээд буй Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын
чуулганаар хэлэлцсэн юм.
Сонгуулийн хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжих санал хураахад санал хураалтад оролсон 60 гишүүнээс 52 нь дэмжсэнээр Сонгуулийн хуулийн төсөл батлагдлаа.
Ингэснээр өмнөх сонгуулийн хуулиуд болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэлийн сонгуулийн тухай хуулиудыг хүчингүй болгох санал хурааж, олонх нь дэмжсэнээр дээрх хуулиуд хүчингүй болсон юм.
Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хугацааг сунгалаа
УИХ-ын пүрэв гарагийн чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хугацааг сунагалаа. Өнгөрсөн зун батлагдсан хуулиар бол 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тайлан хүлээж авахаар хуулийн хугацааг зааж өгсөн. Тэгвэл татварынхан дээрх ажлыг гүйцэтгэх гэж өдөр, шөнөгүй ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Их Хурлын дарга "Амралтгүй ажил" гэх үүрэг даалгаварыг өгсөн. Үндэсний Татварын ерөнхий газраас гаргасан мэдээгээр арванхоёрдугаар сарын 16-ний байдлаар 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болоод байна.
Тэгвэл өчигдрийн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 81.7 хувь дэмжин баталлаа. Ингэснээр иргэн, хуулийн этгээд нуугдмал хөрөнгө, орлогоо ил болгон тайлагнах хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 болгож сунгаж байгаа юм.
Төрийн ордонд харшилтай Ц.Мөнхбаярын ээлжит дуулиан
Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-аас 2015.12.21-ний өдрөөс эхлэн Р.Жигжид сайдыг огцруулах, Онон голын сав газарт, Ойн сан бүхий газарт хууль бусаар олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах шаардлага тавьж, суулт зарлаад байгаа. Суулт эхэлсэн өдөр МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дээрх хоёр асуудлаар шаардлага хүргүүлж, 2015.12.23-ны 15 цагийн дотор хариу өгөхийг шаардсан юм. Мөн Ерөнхий сайдтай энэ цагт дээрх асуудлаар биечлэн уулзаж, шийдэлд хүрэхээр албан бичиг хүргүүлсэн ч Ерөнхий сайд уулзах нь бүү хэл Төрийн ордны хамгаалалтын албаныхан хүч хэрэглэн тэмцэж буй иргэдийг тараажээ.
Хөгжлийн банкны удирдлагуудад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэлээ
Иргэн Б.Цогтгэрэл буюу "Шилэн” Цогоо Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг АТГ-т шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, тус банкны удирдлагуудыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн өргөдөлдөө дурдсан юм. Мөн Н.Мөнхбат гүйцэтгэх захиралтай Хөгжлийн банктай холбоотой олон ноцтой баримт гарч ирснийг Авлигын эсрэг хуулийн 9.1; 9.2-т заасны дагуу дараах зарлагын гүйлгээнүүдийг шалгуулах хүсэлтэй байна” гэсэн юм.
Тэгвэл АТГ-аас түүнд хариуг нь ирүүлжээ. Тодруулбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаас эхлүүлээд бүх захирлуудад нь эргүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ талаар мэдээллийг Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих