Монгол, Орос, Хятад олон улсын 17 дахь удаагийн мөс цасны баяр, 12 дахь удаагийн олон улсын "Манжуурын мисс” тэмцээн 12 дугаар сарын 23,24-ны өдрүүдэд Манжуур хотноо зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрэлбаатар, Засаг даргын зөвлөх Х.Бат-Эрдэнэ, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, сумын ИТХ-ын ажлын албаны дарга Т.Болд, тус сумын Засаг даргын орлогч Т.Энхтөр нар оролцлоо. "Манжуурын мисс” тэмцээн энэ жил анх удаа Гоёмсог элчин нэртэйгээр зохион байгуулагдаж Монгол, Орос, Хятад гурван орны 58 гоо бүсгүйчүүд оролцож өөрийн орны соёлыг түгээв. Мөн тус тэмцээн "Хэн нь хөөрхөн бэ?” хэмээх сүлд дуутай боллоо. Гурван улсын төлөөлөгчид Манжуур хотын удирдлагуудтай уулзаж хөрш зэргэлдээ улс хотуудын хамтын ажиллагааны тухай болон Манжуур хотын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцсан юм. Мөн Монгол, Орос, Хятад олон улсын 17 дахь удаагийн мөс цасны баярын нээлтэнд оролцлоо.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=13542
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих