ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Энэ сарын агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халхголын хөндийгөөр 24-29, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу нутгийн хойд хагасаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, нутгийнөмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.
/1дүгээр зураг/

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба эцэс, гуравдугаар арав хоногийн дунд эхээр хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халхголын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
Энэ сард нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй. /2дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14м/с, зарим үед түр зуур 16-18м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.
2016оны 02 дугаар сарын ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ
Агаарын температурын сарын дундаж нь Хэрлэн, Халхголын хөндийгөөр 20-25, бусад нутгаар 14-19 градус хүйтэн буюу нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.
Энэ сард нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
УЦУОША
dornod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих