Монголчууд эрт дээр үеэс эхлэн хүүхдүүдээ идээ ундааны болон хүмүүжлийн талаар ч нарийн дэг ёс баримтлан, хүүхэд багачуудаа сурган хүмүүжүүлж ирсэн түүхэн уламжлалтай билээ.
Тухайлбал:
ᴥ Хүүхэд шил идвэл хулгайч болно гэж үздэг байхад зарим нутагт үс гэзэг нь ургана гэж идүүлдэг.
ᴥ Малын муу сархинаг идвэл ярдаг муу зантай болно,чөмөг идүүлбэл цэцэн
сэрэглэн биш ухаан битүү болно гээд өгдөггүй. ᴥМалын өнчин уушги, элэг,
аймхай мөгөөрс идүүлдэггүй учир нь өнчирнө, аймхай болно гэдэг цаад утга
нь хахна өвчин олно гэж болгоомжилсон хэрэг юм.
ᴥХүүхдэд богино хавирга идүүлхийг хориглодог нь өсөхгүй, нас ахар болно
гэж үздэгтэй холбоотой бөгөөд залхуу болно гээд борив идэхийг цээрлэдэг.
Бас булчирхай, нугас идэж болдоггүй учир нь чадал тэнхээгүй дорой,
бузар болно гэдэг.
Эрт дээр үед хүүхдэд гүзээ өгөхийг цээрлэдэг байсан энэ нь "гүзээтэй бол
хөвөж сархинагтай бол савах” ухаангүй болно гэдэг байжээ. Түүнчлэн
эрэгтэй эмэгтэй хүүхдэд бас ялгаатай зүйл байдаг жишээ нь эмэгтэй
хүүхдийг уран бол гэж тагнай өгдөг байхад эрэгтэй хүүхэд толгойн халзан
хуйх /баатар хуйх/, гургалдайн ташуур идэж болдоггүй учир нь
дайсантайгаа халж тулна гэдэг .
ᴥХүүхэд өвс зангидан наадвал малын гэдэс зангирна гэж үздэг мөн ам
уруулаараа тургин тоглохыг цээрлэдэг нь тэнгэр муудаж салхи шуурга болно
гэдэгтэй холбоотой ажээ.
ᴥХүүхдийг нохой унаж тоглохыг цээрлэдэг учир нь нохойн дээр чөтгөр сууж явдаг гэх ба хонь мал унахыг хориглодог.
ᴥМөн хүүхдүүд хөлийн ул, гарын алгаа нийлүүлж тоглохыг цээрлэдэг нь
хоорондоо өштөн болно гэж үздэг ба сүүдрээрээ тоглох гэрийн үүдэнд нүх
малтан тоглохыг хатуу цээрлэдэг байжээ.
ᴥХүүхдийн дэргэд хамаагүй хэлэх ёсгүй үг хэлэхийг цээрлэдэг "хүүхдэд
битгий сонсго, бурханд битгий амла” гэж ярьдаг. Хүүхдийн гарыг үнсвэл
хулгайч болно, шилэн хүзүүг үнсвэл хэдэр болно гээд үнсүүлдэггүй.
ᴥМөн хүүхдийн үсийг хар цагаан үйлээр алаглуулан боохыг цээрлэдэг нь
бэлбэсрлийн үед тэгдэг байна. Хүүхдийг суган доогуур гаргах , дэрэн дээр
суулгадаггүй нь бие нь өсөхгүй гэдэг. Хүүхдүүд нэг нэгнийхээ баас
шээсэн дээр давхарлан бааж шээхийг цээрлэдэг энэ нь хоорондоо өштөн
болно гэж үздэг.
Монголчууд эрт дээр үеэс эхлэн хүүхдүүдээ идээ ундааны болон хүмүүжлийн
талаар ч нарийн дэг ёс баримтлан, хүүхэд багачуудаа сурган хүмүүжүүлж
ирсэн түүхэн уламжлалтай билээ. Тухайлбал:

http://igerel.tk
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих