Бидэн 2 яг 4 сарын өмнө бяцхан гүнжээ өлгийдөн авсан. Энэ хугацаанд
надад хэцүү үе байсан уу байсан, гэхдээ жаргалтай үеүд минь түүнээс ч
их… Хүүхэд гэдэг их хөөрхөн, ариухан нандин, гэгээлэг, харанхуйг үргэлж
гэрэлтүүлдэг гэрэл гэгээ. Сэтгэл санаа тиймхэн үед үрийгээ хараад шууд л
бүхнийг хийж чадах хүч мэдрэгддэг юм байна лээ
үрийнхээ төлөө илүү хариуцлагатай, зорилготой болсон. Аа бас аав ээж 2
нь урьд урьдынхаасаа илүү бие биенээ ойлгож мэдэрч, хайрладаг болсон 
За тэгээд цааш явъя. Юу бичих гэсэн бэ гэвэл өөрийн жижигхээээн
туршлага дээрээ үндэслээд аав ээж болохоор бэлдэж буй хосууддаа, шинэхэн
аав ээжүүддээ бага ч болов хэрэгтэй байх гэсэн үүднээс зөвлөгөө өгөх
гэсэн юм. Миний эргэн тойрондох танидаг найз нөхөд, ах дүү гээд аав ээж
болж байгаа, болох гэж байгаа хүмүүс их харагдсан учраас ийм зүйл бичих
сэдэл төрлөө 
Өмнө нь ганц өөрийгөө арчилдаг байсан бол та одоо өөрийгөө, хүүхдээ, зарим үед нөхрийгөө арчилдаг болно. Мэдээж эхний үед энэ бүхэнтэй дасан зохицох хэцүү л байдаг. Аав ээж 2 минь яаж биднийг хүн болгочиховоо, их мундаг юмаа гэсэн бодлууд ч их бодогдоно, зөндөө олон хүүхэд төрүүлж өсгөсөн эмээ өвөө нараа бүр биширсэн ккк
Аавуудад юу бодогдож, санагддагийг үнэндээ мэдэхгүй учраас өөрийнхөө зүгээс бичье. Өмнө нь 2уулхнаа байж байгаад одоо 3уулаа болсон учраас сэтгэл санааны хувьд нилээн өөрчлөлт ордог. Эмнэлгийн хэллэгээр үүнийг төрсний дараах сэтгэл гутрал гэж нэрлэдэг юм байна лээ. Эхний үед хүүхдээ яагаад байгааг ойлгохгүй ээ. Үе үе уйлна, тэгээд унтана, тэгээд уйлна… заримдаа хүүхдээ дагаж уйлна, заримдаа бүхнээс зугтмаар ч санагдана. Хамгийн ойр байдаг хүмүүсрүүгээ л хамаг уураа гаргана кк энэ бол наад зах нь шүү дээ. Гол нь энэ бүгдийг даван туулж, бүх зүйлтэй дасан зохицох нь чухал. Ингэхийн тулд хамгийн эхлээд гэр бүлийнхнээсээ, дотныхоо найзаасаа тусламж хүсэх нь зүйтэй. Ялангуяа нөхөртэйгөө сайн ярилцаж, бухимдахын оронд яамаар байгаагаа, юу болохгүй байгаагаа хэлж дотор байгаа бүхнээ гаргах хэрэгтэй. Нөхрүүдэд хэлэхэд эхнэрийгээ өмнөхөөсөө өөрчлөгдөж байгааг хүндээр хүлээн авсны хэрэггүй, бас өмнөх шигээ гомдож туниж, буруу санахын ч хэрэггүй. Харин сайн ярилцаж, тайвшруулж, гэгээлэг гоё зүйлс ярьж, байнга тусалж дэмжиж, хажууд нь биеэрээ биш ч сэтгэлээрээ заавал ойр байх хэрэгтэй шүү! Эмэгтэй хүн гэдэг чинь өчүүхээээн зүйлд л баярлаад эхэлдэг хүмүүс шүү дээ. Тиймээс жижигхэн зүйлээр ч болов баярлуулж байгаарай. Баярлуулна гэхээр бэлэг авч өгөөд байна гэсэн үг биш л дээ. Хийх юмнаас нь хамт хийлцэж, хүүхдээ хамт асарч, жоохон ч гэсэн санаачлагатай байх чинь л сайхан бэлэг.
Шинэхэн ээжүүд минь хүүхдээ унтах үед нь дагаж унтаад, зарим үед дуртай юмаа бага ч гэсэн хийж стрессээ тайлж байгаарай. Бие хаа хөнгөхөн үед өөрийгөө янзлаад, ядралгүйгээр жоохон ч гэсэн гарч орж байх нь ч бас стресс тайлах нэг хэлбэр шүү дээ. Аа бас хамаагүй их уйлж болохгүй шүү. Сав хөөрнө гэж аюултай юм байдаг гэсэн, товчхондоо бол галзуурдаг гэсэн. Их уйлж унжиж стресствэл бас хөхний сүү татрана. Болж л өгвөл инээгээд, өөрийгөө баярлуулаад, сайхан зүйл бодох хэрэгтэй. За тэгээд нэг л мэдэхэд энэ бүхэнтэй дасан зохицоод аз жаргалыг мэдрээд явдаг л юм.
Нэгэнт ийм нийтлэл бичсэнийх ханьдаа байнга баярлаж явдгаа хэлмээр
санагдлаа. Үнэхээр миний түшиг тулгуур байж чаддаг шүү миний хань
:* Аа бас өнөөдөр миний гүнж 4 сартай том мама боллоо. Их юм хийж сурч
байна даа миний охин. Яг одоо бол тэврүүлэх гээд хошуугаа унжуулаад,
маша баавгай 2 үзээд хэвтэж байна кк энэ бүхэн чинь л тэгээд аз жаргал
юм байна даа 
http://igerel.tk
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих