Ингээд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар ирц бүрдүүлснээр өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга З.Энхболд танилцууллаа.
Одоо чуулганы хуралдаанаар 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаварлалгүйгээр олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт "МАН 20 гишүүн хуралдаанд 77 хувийн ирцтэй байна. Хүүхдийн мөнгөөр ард, иргэдийн сэтгэлээр тоглосон учир бид картаа хийхгүйгээр 20 уулаа сууж байсан. Хүүхдийн 20 мянган төгрөгийг өгнө, өгөхгүй гэж ард түмний сэтгэл санаагаар битгий тогло. Хүүхдийн мөнгийг багасгаж өгөх гээд байгаа юм уу эсвэл эхний найман сард нь бүтэн өгч байгаад сүүлийн дөрвөн сард нь мөнгө өгөхгүй гээд байгаа юм уу. Төсвийн тодотголыг хэзээ хэлэлцэх юм” гэлээ.
Түүний асуудтанд УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хариулж байна.
Т.Энхэлээ
24tsag.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих