Газар шороо уул усаа хайрлан хамгаалахгүй хэн байх билээ. Гэтэл төрийн эрх барьж байгаа нам эвсэлд энэ асуудал тийм ч хамаатай бус бололтой. Харин манай аймгийн Элч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ талаар хангалттай сайн дуугардаг. Гэсэн хэдий бие даагч учраас ямар ч хүчгүй харагддаг. Ядаж бүлэг байгуулах хэмжээнд байсан бол тэдний дуу хоолойг сонсох байсан биз. Гэвч тийм биш. Харин эрхэм гишүүн маань сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа нэг асуудлын талаар өөрийн файсбүүк хуудаснаа нэгэн бухимдсан пост оруулсан байна.
"Сентерра гоулд” санаснаа хэрэгжүүлж, сарвайснаа авдаг айхтар компани юм. Монгол Улсын Их хурлаар 2 ч удаа дэмжилгүй буцаагдсан асуудлыг дахин оруулж ирж байна. Ардчилсан нам ЗГ-ын сайд, бүлгийн гишүүдээ чуулганы танхимд чирж оруулах нь холгүй юм болж, хүчээр дэмжүүллээ. Харамсалтай байна. Эцсийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийнэ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих