Пап лам Францис өөрийг нь пап болгосны ойн хүрээнд өчигдөр шилжин суурьшигчид, Дүрвэгсдийн Дэлхийн өдөрт зориулан ням гаригийн уламжлалт Angelus залбирлыг хийжээ.
Ромын папын залбирлыг сонсохоор Гэгээн Петрийн талбай зочдоор дүүрчээ.
"Та бүхэн бүгд өөрийн гэсэн түүхтэй, соёл, үнэт зүйлстэй харамсалтай нь ядуурал, доромжлол, айдсаас зугтсан. Энэ нь таны итгэл найдварын шинж тэмдэг юм" гэж гэгээн хамба хэлсэн байна.
Тэр өнгөрсөн долоо хоногт Индонез, Буркина Фасо-д зохион байгуулсан террорист халдлагын золиос болсон хүмүүсийн төлөө мөн залбирчээ. Пап лам Францис Ватикан энэ бүхний төлөө чин сэтгэлээсээ харамсаж, залбирч байгааг тэмдэглэлээ.
М.Баяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих