
ОХУ-ын судалгааны нэгэн байгууллагаас хийсэн судалгаагаар бүх цагийн үеийн хамгийн агуу удирдагчаар тус улсын ард иргэд И.Сталиныг нэрлэжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 34 хувь нь Иосеф Сталиныг Дэлхийн II дайнд ялалт байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээжээ.
В.Ленинийг нас барсны дараа И.Сталин ЗХУ-ын төрийг гартаа авсан билээ. Тэрбээр 1928 онд Зөвлөлтийн эдийн засаг, нийгмийн бүтцийг эрс өөрчилж, олон сая хүний аминд хүрсэн
таван жилийн төлөвлөгөөгөө тунхаглаласан бөгөөд 1930-аад онд олон хүнийг цаазаар авах, цээрлүүлэх зэргээр эрх мэдэлд нь саад болох бүхнийг замаасаа зайлуулсан гэдэг. ХБНГУ Зөвлөлтөд халдан довтлоход И.Сталин армийн удирдлагыг гартаа авсан. Оросыг Британи, АНУ-ын холбоотон болгож чадсан тэрбээр Зүүн Европ дахь Зөвлөлтийн нөлөөг бэхжүүлж, Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийн цэргийн гүрэн болгосон. Ард түмэндээ аймшигтай их гарз хохирол учруулан байж улсаа дэлхийд нөлөөтэй гүрэн болгосон ч харгислал, айдас хүйдсийн зэрэгцээ аж үйлдюржсэн цэргийн гүрнийг үлдээсэн юм. Хэдийгээр харгис хэрцгий-гээрээ алдартай ч ОХУ-ын ард түмэн түүнийг ЗХУ-ыг хүчирхэг гүрэн болоход чухал үүрэг гүйцэтгэсэн аугаа удирдагчаа хэмээн үздэг аж. Судалгаанд оролцсон хүмүүсийн зарим нь ОХУ-д И.Сталин шиг удирдагч хэрэгтэй байна хэмээсэн байна. 2007 онд хийсэн судалгаагаар оролцсон хүмүүсийн 27 хувь нь И.Сталин бол дарангуйлагч, гэм зэмгүй хүмүүсийг алсан, харгис нэгэн хэмээж байжээ.
В.ПУТИН ОЙРХИ ДОРНОДЫН АСУУДЛААР КАТАРТАЙ ХЭЛЭЛЦЭНЭ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Катарын эмир Тамим бин Хамад Аль-Танитай Ойрхи Дорнодын асуудал болон хоёр орны цаашдын харилцааны талаар хэлэлцсэн тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Хоёр Төрийн тэргүүн Ойрхи Дорнодын хурцадмал асуудлууд болон олон улсад тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож, ОХУ, Катарын хөрөнгө оруулалт, эдийн засаг, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцжээ. Тамим бин Хамад Аль-Тани анх удаагаа ОХУ-д айлчилж байгаа аж.
ИРАНЫ ЦӨМИЙН ГЭРЭЭНД ОХУ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН
"Иран болон "5+1” бүлэг буюу БНХ АУ, Франц, ОХУ, Их Британи, АНУ болон ХБНГУ-ын хооронд байгуулсан гэрээнд ОХУ чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж тус улсын парламентын дээд танхимын Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Константин Косачев мэдэгдэв. Тэрбээр "ОХУ, АНУ хоорондын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн ачаар уг гэрээг байгуулсан. Уг Гэрээний ачаар Иранд авсан олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнүүд цуцлагдсан” гэв. Цэргийн тех-нологийг хөгжүүлэх болон цөмийн цахилгаан станц барих талаар ОХУ Ирантайхамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.
ЦӨМИЙН ЗЭВСЭГ СОЛИР ЭСЭРГҮҮЦЭХ ЧАДВАРТАЙ
Дэлхийд аюул учруулах асар том солирыг эсэргүүцэх чадвартай ганц зүйл бол цөмийн зэвсэг гэж ОХУ-ын эрдэмтэд үзэж байна. Цөмийн зэвсэг ашиглан тэнүүлч солироос дэлхийг хамгаалах арга замыг хөгжүүлэх Европын холбооны дэмжлэгтэй "NEOShield" хөтөлбөртэй хамт-ран ажиллахаар ОХУ-ын эрдэмтдийн баг гэрээ бай-гуулсан тухай "www.Telegraph.co.uk” мэдээлжээ. ОХУ-ын сансрын "Роскосмос” агентлагийн харьяа, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах баллистик пуужин үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн ОХУ-ын машин үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн удирдлагын мэдэгдэж буйгаар "NEOShield” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын эрдэмтэд 2012-2015 онд сансрын биетүүдэд цөмийн бөмбөг дэлбэлж, чиглэлийг нь өөрчлөх туршилт хийсэн байна. Сансарт цөмийн зэвсэг байрлуулах нь олон улсын сансрын гэрээгээр хориотой боловч тэнгэрт чөлөөтэй хөвөх биет дэлхийд аюул учруулах үед энэ гэрээ өөрчлөгдөнө гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ. Дэлхийд аюул учруулж бол-зошгүй биетүүдийг аюулгүй болгох хамгийн оновчтой арга бол биетүүдийг устгахын оронд цөмийн бөмбөг дэлбэлж чиглэлийг нь өөрчлөх явдал гэж эрдэмтэд үзэж байна.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих