Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Г.Уянга хоёрын дайн хурцадлаа
УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрч буй долоо хоногт улс төрийн үйл явцыг халуун болгож хувиргалаа. Тодруулбал, Өнгөрсөн мягмар гарагт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ талаарх мэдээллийн манай сайт хамгийн түрүүнд олон нийтэд мэдээлж байсан юм. Огцруулах болсон үндэслэл нь Оюутолгойн далд уурхайн гэрээний асуудал дээр эх орныхоо эрх ашгийг умартсан. Мөн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзсэн учраас Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг санаачилж гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт гарын үсгийн тоо 19 болж өргөн барих боломж бүрдсэн. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хэлэлцэж чадаагүй юм. Ирэх долоо хоногт асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдын аавд хаягласан ил захидал хүргүүлсэн нь тэдний хооронд үүсэн дайны гал дээр улам дүрэлзүүлсэн. Энэхүү ил захидлын хариу болгож Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бухимдлаа Г.Уянгад нилээд хатуу үгээр "80 настай аавыг минь зүгээр тайван байлга. ПОПУЛИСТ хиймээр байгаа бол танхим дотроо хий. Уянгаа наад УЛСТАР чинь болоо. Хэрвээ улс орондоро гавьяа байгуулдаггүй юм бол битгий гай бол" гэж хэллээ.
З.Энхболд анхны ҮЗХ-ны хуралдаанаа даргалах гэсэн боловч чадсангүй
Өнгөрсөн ч буй долоо хоногт болсон бас нэг сонирхолтой үйл явдал бол АН-ын ҮЗХ-ны хуралдаан юм.
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал лхагва гарагт 17.00 цагт Төрийн ордноо болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Одоогоор хуралдааны танхимд ҮЗХ-ны 228 гишүүнээс 50 гаруй гишүүн хүрэлцэн ирээд байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Наранхүү, Ш.Түвдэндорж, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа, Хуульзүйн сайд Р.Дорлигжав, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, НИТХ-ын дарга Н.Баттулга, Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр нар байсан юм.
Хурал хойшлогдсон шалтгаан нь фракциуд нь хоорондоо тохироо хийж чадаагүйтэй холбоотой. Уг нь ҮЗХ-ны хуралдаанаар Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах, Үндэсний зөвлөлдөх хорооны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, ирэх 2016 оны сонгуульд ИЗНН болон МҮАН-тай нэгдэж оролцох эсэх асуудлыг хэлэлцэх юм. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудалд хэрхэн байр суурь илэрхийлэх талаар тохиролцоог хийхээр төлөвлөөд байсан.
Сонгуулийн мандатын хувь хэмжээг тогтоох хуулийн төслөөр АН завсарлага авлаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, "УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолын төсөл, "УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх байсан юм. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авснаар ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо.
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ 3-4 дахин унаад байгаа ч шатахууны жижиглэнгийн үнэ буурахгүй байгаад иргэд бухимдалтай байсан. Тэгвэл өнөөдрөөс зарим ШТС-д АИ 92 шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарчээ.
Баррель нефтийн ханш нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 26.76 ам доллар байлаа. Дэлхийн зах зээл дээрх үнээс үл хамаарч Монголд бензин шатахууны тал дээр үнэ тогтворжуулах бодлого барьж ирсэн нь иргэдэд таатай бус байсан. АИ-92 бензины үнэ 100 төгрөгөөр буурснаар 1560 төгрөг болжээ. бүх ШТС-ууд үнээ буулгаагүй байлаа. Тоотой хэдэн шатахуун импортлогч компаниуд л үнээ буулгасан. бүх ШТС-ууд үнээ буулгаагүй байлаа. Тоотой хэдэн шатахуун импортлогч компаниуд л үнээ буулгасан байсан юм.
Гацууртын асуудлыг ирэх долоо хоногт эцэслэнэ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Тус байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж тогтжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга тогтоол батлагдсанаар төр хэдэн хувийг эзэмших, эдийн засагт ямар хувь нэмэр оруулахыг тодруулахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Ноён уулыг тусгай хамгаалалтад авах шийдвэрийг Улсын Их Хурал гаргахаар хэлэлцэж байна. Ноён уулаас 10 км-ийн цаана байгаа Гацууртын ордод төр хувь эзэмшсэнээр төсөвт 480 тэрбум төгрөгийн татвар төвлөрнө, Монголбанкны алтны нөөц 50 тонноор нэмэгдэнэ, 1000 гаруй ажлын байр бий болно” гэсэн хариулт өгсөн.
Ингээд уг тогтоолын төслийг батлах санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлаас тав хоногийн хугацаатай завсарлага авсан юм. Ингэснээр уг асуудлыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болж байна.
Ирвэс хамгаалах сангийн ажилтан асан Т.Лхагвасүмбэрэлийн дүр "Түмэн хишигтэн"-д мөнхөрлөө
Өнгөрсөн оны 11 сард амиа алдсан -Ирвэс хамгаалах сан"-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсаны дүрийг "ТҮМЭН ХИШИГТЭН" төслийн хүрээнд бүтээж байгаа түмэн морьтон цэргийн дүрд мөхрүүлсэн тухай тус төслийнхөн мэдээлсэн юм.
Монголын унаган байгалиа хамгаалах хамгаалах ажилд бие сэтгэлээ зориулж яваад залуу идэр насандаа бусдын гарт амиа алдсан түүний дурсгалыг хүндэтгэж ийн мөнхөлсөн ажээ
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих