Францыи нэрт зохиолч Алекеандр Дюмагийн "Шадар гурван цэрэг” зохнолыг хүн бүр мэднэ. Зохиолын гол дүр болох Д’Артангъян гэгч зальтай, овжин эр Францын шадар цэргийн албанд элсэн орж өөр шигээ гурван найзтай болох замаар хамтдаа хаан, хатан, хамба гурвын зөрчлөөс эхлүүлээд үхэл хагацал, хууран мэхлэлт зэрэгтэй нүүр тулснаар зохиол өрнөдөг, Тэгвэл дундад зууны үеийн улс төрийн байдал, тэр үеийн амьдралыг нүдэнд харагдтал урнаар дүрсэлсэн гэгддэг дэлхийн сонгодог зохиол өнөөгийн Монголд бодитоор бууж мэдэх нь, Мэдээж орчин үеийн дүр төртэйгөөр гэдгийг энд тодотгох нь зүйтэй байх,
Орчин үенйн, одоогийн Монголын улс төрд өрнөж буй дүрслэлээр бол Д’Артанъян нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, шадар гурван цэрэг буюу Арамие, Портос, Атос нар нь УИХ- ын гашүүн Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү. Харин хаан, хамба нь Ерөнхий сайд хийгээд УИХ-ын дарга нарын зөрчлөөр илэрч байх шиг. Сонирхолтой нь, Д’Арганьян шадар гурван цэрэгтэйгээ хамтрагчид гэхээсээ харилцан бие биетэйгээ сөргөлдсөн, зөрчилдсөн үзэгдлээр улс төрийн тавцанд тодорч эхлээд байна.
Д’Артанъян нь албан тушаалыи наймааг урьтал болгож эхэлсэн бол шадар гурван цэрэг нь замд нь хаалт хийж, хаантай, хамбатай нь унагах төлөвлөгөөг гардан зохион байгуулах бодов. Орчин үеийн дүрслэлтэй хэмээн тодотгосны шалтгаан энэ.
Уг нь 2012 оны УИХ-ын сонгуулиар, Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын хамтралын үр дүнгээр парламентад анх удаа гуравдагч хүчин "Шударга ёс” эвсэл бүрэлдэн тогтоход МАХН-ын даргыг хамгийн ихээр өмөөрдөг хүн нь дээрх гурван гишүүн байв. Намын даргаа хориход эмчлүүлж байх үед Л.Цог гишүүн "Н.Энхбаярт даргад зориулж хөшөө босгохыг дэмжинэ” хэмээн ярилцлага өгч, удаах цэрэг О.Баасанхүү гэхэд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр намын даргаа хэлмэгдүүлснийг УИХ-ын гишүүдэд байсхийгээд сануулдаг байсан нь одоо ч протоколд хадгалаастай яваа байх. Н.Алтанхуягийн Засгийн газрын шинэчлэлийн туг нь болж байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төсөл өргөн барьж УИХ-аар сар гаруйн хугацаанд хэлэлцүүлсэн ч эцэстээ Сөүлээс чиглэл өгөн буцаан татуулсан нь үүний энгийн жишээ.
Гол төлөвлөгөөг гардан бичсэн Г.Уянга гишүүн саяхныг хүртэл Н.Энхбаяртай түнжин хагаралгүй явсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах гарын үсэг цуглуулж зхэлснээсээ хойш "бяр” орж, МАХН- ыг дарга Н.Энхбаярыг албан тушаалын наймаачнаар цоллох болов. Сүүлд сөрөг хүчин МАН-ын дэмжлэгтэйгээр тогтоолын төслөө албажуулж УИХ-д өргөн барьсан ч Эвслийн бүлгийн чигийг заагч Н.Энхбаяр дарга нь Засгийн газрыг огцруулахгүй байхыг гишүүддээ үүрэг болгосноор асуудлыг улам хурцадмал байдалд оруулаад байна.
МАХН-ын даргын шийдвэртэй зэрэгцэн Г.Уянга, О.Баасанхүү нарын гишүүд УИХ- ын дэд дарга Л.Цогийн өрөөнд албан бусаар бэсрэгхэн хурал зохион байгуулж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах байр сууриндаа хатуу зогсохоо мэдэгдсэн байдаг. Араас нь нэгэнт ийм санаа бодолтой байгаа бол сонгуультай холбож арга хэмжээ авна гэж Н.Энхбаяр дарга хэлсэн гэдгийг тайлбарласан. Үүгээр эвслийн бүлгийн ялангуяа Н.Энхбаярын эв санаагаараа нэгтгэсэн "Шадар гурван цэрэг” сонгуульд өрсөлдөх квотоо үл хайхран хааныг сэнтийгээс нь буулгахаар зүтгэх нь. Сөрөг хүчин МАН-ын бүлгийн гишүүд 100 хувийн саналтайгаар тэдэнтэй нэгдэхээр байр сууриа нэгтгэснээс харахад "Шадар гурван цэрэг” ажиллагаа өндрөө авч мэдэх.
МАН болон Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн үл хамаараад АН, ИЗНН, эвслийн бүлгийн гишүүд товчлуураа нэгтгэхэд л Ерөнхий сайдыг танхимтай нь аваад үлдэх бүрэн боломжтой. Тэгсэн тохиолдолд МАХН-ын дарга Н.Энхбаяр албан ёсоор Ч.Сайханбилэгийн танхимд Шадар сайдаар ажиллах хүслээ гүйцэлдүүлж, Ц.Оюунбаатар тушаал "буурна”. Н.Батцэрэгийн эзгүйд дэд дарга З.Баянсэлэнгийн шийдвэрээр Бүлгийн дарга өөр Байнгын хороонд шилжүүлэн байж ирц бүрдүүлсэн АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга нарын тохиролцооны үр дүн гарах учиртай. АН-ын гишүүд түрүүчээсээ Н.Энхбаярыг Ч.Сайханбилэгийн танхимд ажиллах эрх нь өнгөрсөн намар баталсан Өршөөлийн хуулиар нээгдсэн гэдгийг тодотгоод эхэлснээс харахад лав оргүй яриа биш гэлтэй. Харин ажлын тав хоногийн завсарлага авсан МАН-ынхан шоу хийсэн болоод өнгөрнө. Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү нарын гишүүн бүлэгтээ Н.Энхбаяр даргадаа нүүргүй болоод үлдэнэ. Тэр цагт "Шадар гурван цэрэг” эвслийн бүлгээ түших үү эс бөгөөс эвлэлдэн нэгдсэн байр сууриндаа хөтлөгдөж гарах уу гэдэг нь тэдний халаасанд яваа Б төлөвлөгөө байхыг үгүйсгэх аргагүй. Тэгсэн тохиолдолд жинхэнэ утгаараа Засаг огцорч, парламентын төвшинд ч тоггворгүй байдал үүсэх билээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих