Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрт урилгаар
мэргэжлийн чадварлаг багш нар ирж ажиллах юм. Хүний хөгжлийг дэмжих
бодлого баримтлан ажиллаж байгаа манай аймгийн хувьд соёл урлагын
байгууллагуудын боловсон хүчинг чадавхижуулах, тэдний нийгмийн асуудлыг
шийдвэрлэх бодлого барьж байгаа юм.Энэ хүрээнд улсдаа нэр хүнд бүхий
мэргэжлийн тухайд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тухайлбал Хөгжим
бүжгийн коллежийн багш, төгөлдөр хуурч Э.Отгончимэг, улсын филармонийн
хөгжимчнөөр ажиллаж байсан н.Тунгалаг нарын 2 уран бүтээлчийг
аймгийнхаа театрт гэрээгээр ажиллуулахаар урьсан. Эдгээр 2 уран
бүтээлчид 3-н жилийн гэрээгээр ажиллах бөгөөд тэдний амьдрах орон сууцны
асуудлын театраас хүсэлт тавьсны дагуу нэгийн орон нутгийн өмчийн
мэдлийн орон сууцнаас, нэгийн түрээслэх байдлаар шийдвэрлэхээр өнгөрсөн
онд гэрээ хийсэн ажлын гүйцэтгэлийн талаар ХДТ болон Орон нутгийн өмчийн
албаны удирдлагууд аймгийн Засаг даргад танилцууллаа.Урилгаар ажиллах
багш нар нь мэргэжлийн тухайд уран бүтээл туурвихаас гадна театрын уран
бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх талаар ажиллах юм.
dornodmedee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14366
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих