Өнөөдрийн
Засгийн газрын хуралдаанаар С.Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн
Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон билээ. Энэ
талаар мэдээллийг иргэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнийг Ерөнхий консулаар
томиллоо хэмээн ойлгож, мэдээлж байсан.
Тэгвэл Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдсон С.Эрдэнэ нь ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ биш аж. Тодорхой танилцуулбал УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн ах Салдангийн Эрдэнэ Ерөнхий консулаар томилогджээ.
Тэрбээр
1957 онд Улаанбаатар хотноо төрсөн аж. Түүний хувьд төрийн албан
ажиллаж байсан туршлага муутай түүгээр ч барахгүй дипломат чиглэлээр
ажиллаж байгаагүй нэгэн аж. УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хувьд саяхан
АН-ын эмэгтэйчүүдийн холбоог удирдахаар сонгогдсон бол ах нь АНУ-ын Сан
Франциско хотод суух Ерөнхий консул, нөхөр нь Газрын тосны газрын
даргаар ажиллаж байна.
jirgee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14373
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих