Эцэг эхдээ загнуулаад, дэмий тэнээд явж байсан үе 1990-ээд оны хүүхдүүдийг тойроогүй дайраад гарсан гэдгийг та бид сайн мэднэ. Зарим нэг нь охидуудтай уулзаж, зааланд бөмбөг хөөж, хичээл номоо давтаж байсан бол хэсэг бүлэг нөхөд компьютер тоглоом буюу та бидний нэрлэж заншсанаар PC тоглоомтой нөхөрлөж, цаг хугацаа орон зайг элээж байсан билээ. Техник технологи хөгжихийн хэрээр бидний зугаагаа гаргадаг тоглоом төхийхнөөр нэрлэгдэж ирсэн энэ төрөл маан спортын нэгэн төрөл болж, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн дараа орохуйц өндөр орлоготой спортын нэгэн төрөл болно чинээ бидний үеийнхэн төсөөлөөгүй нь мэдээжийн хэрэг биз. Тэгвэл 21 дүгээр зуун "Цахим Спорт"-ын зуун болон хувираад байна. Мэргэжлийн тамирчид, супер оддын амьдрал, үнэтэй машин, сая сая доллар гэх мэт бидний зүүдэндээ ч төсөөлж байгаагүй бүхэн зөвхөн дуртай зүйлээ дээд түвшинд хийж чадсан тохиолдолд биелэх боломжтой эрин үе ирээд байна.
Сүүлийн өдрүүдэд Тайван улсад зохион байгуулагдаж байгаа IEM буюу Intel Extreme Master ОУ-ын тэмцээнд манай улсын The MongolZ CS:Go төрлийн залуус амжилттай оролцож Монгол Улсын цахим спортын хөгжил ямар түвшинд байгааг тодхон харуулж, хамтдаа тоглож, эцэг эхдээ загнуулж, PC-ний донтон төдийхнөөр нэрлэгдэж ирсэн нөхдийнхөө сэтгэлийг дэвтээж, бахархалыг төрүүлээд байна. Тэд бусдын л адилаар дуртай зүйлдээ алтан цагаа зарцуулсаар ирсэн. Магадгүй бусдаас илүү ч байж болох юм. Гэвч нэг л жимээр, адил зовлонтойгоор өдий хүрсэн нь ойлгомжтой биз. The MongolZ -ийн залуус маргааш 30000$ буюу 60 сая төгрөгний төлөө маргааш тоглох болно. Орчин үед 60 сая төгрөгний шагнал өгөх спортын арга хэмжээ манай улсад төдийгүй Дэлхий дээр ч маш цөөхөн тохиодог гэдгийг та бид сайн мэднэ.
Тэд Дэлхийн чансааны 25-д, Азийн чансааны 6-д жагсаж байгаа. Тэдний энэхүү өндөрлөгт хүрсэн шалтгаан сүүлийн 2 сарын хугацаанд Вьетнам улсад багаараа очин бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж, онлайн тэмцээнүүдэд delay буюу интернетийн хоцрогдолгүй оролцож эхэлсэнтэй шууд холбоотой. Бор зүрхээрээ шахуу явж байгаа манай цахим спортын тамирчидад маан одоо дэлхийн шилдэг багуудын нэгд тооцогдож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нь маш бахархам амжилт юм. Магадгүй тэднийг PC-ний донтонууд гэж үзэж хүмүүсд одоо ч маш олноороо байгаа ч 21 дүгээр зуунд амьдарч байгаагаа та хэд мин ухаарах нь зүйтэй болов уу?
The MongolZ-ийн залуус маргааш өдөр 13:00 цагаас Австрали улсын RNG буюу Renegades багийн эсрэг тоглох бөгөөд хожсон тохиолдолд 30,000$-ийн шагналын эзэд болох юм. Хожигдсон ч тэдний халаасанд 15,000$-ийн шагнал аль хэдийнээ орчхоод байгаа билээ. Мөн тэдний дараагийн зогсоол MLG Columbus Major тэмцээнд Дэлхийн шилдэг 16 багийн эсрэг!
УРАГШАА MONGOLZ!!!
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих