Монголын газар доорхи баялаг энэ дэлхий дахиныг Монголчууд руу хандуулж чаддаг түүхий эд. Тиймдээ ч лиценз авахын тулд юугаа ч хайрлахгүй зүтгэж байгаа хүмүүсийг харч харамсаж буй сэтгэлээ Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ч.ХУРЦ: "Би 23 настайдаа Монгол Улсынхаа уул уурхайг хариуцан авч байлаа. Хаана ямар эрдэс баялгийн орд шинээр нээгдэх нь вэ хэмээн байж ядан догдлон хүлээдэг, шөнө хагаслаад ч хамаагүй гарч давхихын тулд гараашдаа хоёр 69 машиныг дүүрэн бензинтэй байнга байлгадаг байлаа. Орд шинээр нээгдэнэ гэдэг миний амьдралын хамгийн их баяр баясгалан байлаа. Гэтэл өнөөдөр хаана орд шинээр нээгдчих вий гэхээс айж, халширдаг болжээ. Шинээр орд нээгдчихлээ гэхийг сонсоод харуусан халагладаг болжээ. Яагаад тэр билээ. Тэр шинээр нээгдсэн бүхэн өнөө луйварчдийн гарт очдог болчихсон байна.
Миний залуу насны минь утга учир, баяр баясгалан болж байсан, тэр үед нээгдсэн олон зуун ордын хувь заяа ч харуусалтай болсон. Хожим би хэдэн луйварчинд өгөх гэж тийнхүү орд олоод баярладаг байсан болж байна уу гэж бодохоос гол горойдог болжээ." хэмээн илэрхийлсэн байна.
Эх сурвалж: www.ord.mn
ЧОЙ
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14650
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих