"Киви”
хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука 37-ныхоо жилээ угтаж хүүтэй
болсон. Уран бүтээл хийхээр зүтгэж олон жил ганцаараа амьдарсан Ука
анхны хүүхдээ өлгийдөн авсан бол түүний нөхөр нь гурав дахь хүүхдээ
угтан авч байгаа туршлагатай эцэг гэнэ. Укагийн нөхөр "ГОК”-т ажилладаг
залуу байдаг бөгөөд өмнө нь хоёр ч бүсгүйтэй хамт амьдарч байсан аж.
Ука ээж болоод гэртээ хүүхдээ асарч хэсэг хугацааг нам гүмхэн өнгөрүүлж
байсан бол эргэн уран бүтээлдээ орсон. Хамтлагийн болон бие даасан уран
бүтээл хийж клипжүүлсэн тэрээр нэгэн хэвлэл өгсөн нэгэн ярилцлагадаа
нөхрийнхөө тухай цухас дурджээ. Түүнийг нөхрөө эхнэр хүүхдээс нь салгаж
суусан гэх яриаг худлаа хэмээж "Иймэрхүү хэл амнаас хол байхыг хүсдэг.
Гэхдээ албан ёсны хариулт өгөхөд тийм зүйл огт байхгүй ээ” гэж
хариулжээ. Ямартай ч ганц бие амьдралаа цэг тавьж гэр бүлтэй болсон
бүсгүй маань жирэмсэн үеийн зургаа дэлгэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих