Арабын Нэгдсэн Эмират Улсын нэгэн шэйх дэлхийн үнэмлэхүй жингийн аварга Тайсон Фьюри болон экс аварга Владимир Кличко нарт өөрийн дарвуулт завин дээр даагаа нэхэх тоглолт хийхийг санал болгожээ.
Тэрбээр хоёр ширэн бээлийтэнд 120 сая доллар хувааж өгөхийг хүссэн байна. Тэдний тулааныг нэг сая долларын тасалбар төлөөд үзэх боломжтой 120 хүн ажиглах ёстой байсан гэнэ. Тоглолтыг зурагтаар шууд дамжуулахгүй байсан тул Тайсон Фьюри энэ саналыг хүлээж аваагүй гэж ярьжээ.
Фьюри "Бид нар хүмүүсийн төлөө тулалддаг. Хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө зодолддог болохоос хэдэн баячуудын зугааг гаргах гэж хөлсөө урсгадаггүй юм” хэмээн мэдэгдсэн аж.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14685
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих