1830 онд Францын тухай ингэж бичиж байв.
Миндол номун хаан "Замбутивийн дэлгэр номлол" хэмээх номдоо. Энэ ном
тун удахгүй цагаан сарын дараа таны мэргэн мэлмий соргог сонорт хүрэх
болно. Францын тухай ийм мэдлэгтэй бидний өвөг дээдэс ХӨМӨРСӨН ТОГОО
дотор байсан уу? Эргэцүүлэн бодогтун.
Түүнээс зүүн хойш европын орны газрын харьяатад багтсан Франция хэмээх
бөгөөд Францис гүрний орон байдаг тэр нь гадна зах тойрон нэг түм нэг
мянга хоёр зуун бээрийн хэмжээтэй, хүйтэн дулаан нь тааруу тул цэцэг
хийгээд жимст модны зүйл элбэг, үрийн зүйл элдвийг ч тарьж болох, орны
хүмүүсийн байр байц нь үсээ битүүгээр ургуулах бөгөөд малгай нь төвдийн
овгор малгай лугаа хэлбэр адил шахам үсгүй буюу бага үстэй, хар хилэн
тэргүүтнээр хийсэн ба төвдийн зог малгай янзтай халиуны арьс тэргүүтнээр
хийсэн хийгээд Балбын бандида малгай янзтайд ар өврийн ялгамжгүй
хийгээд, төвдийн монгол малгай хэлбэртэй жинсгүй тэргүүтэн янз бүрийг
өмсдөг буй.
Олон товчтой хар дээлэн дээр гүрди хэмээх олон хуниастай энэтхэгүүдийн
жанч мэт хэлбэртэй, хормой нь өвдөг өнгөрөхүйц оноотой бөгөөд өнгө нь
улаан ногоон хөх хар магадгүйн дээр өвөл болбоос жанч хийгээд хүрэм
давхарласан адилд ханцуйтай нэгийг өмсдөг.
Хаан түшмэл нугууд ямбаны ялгамжаар бандида малгай янзтайн дээр шувууны
өдөн отго хийгээд алт мөнгөн утсаар хийсэн булганы сүүлийн хэлбэртэй
отгийг дээш босгож зүүсэн хийгээд бас төвдийн бүсгүйчүүдийн барүг хэмээх
сувд малгай адил малгайн дээр шувууны өд ихийг хатгаж явдаг ч буй.
Хувраг тойд зонхи бээр сахал живэр үс тэргүүтэн бүгдийг ургуулах бөгөөд
малгай дээл нь бараг хятадын даоси лугаа адил шахамыг өмсөх буюу эрээн
торгон орхимж мэтийг нөмрөгч ч байдаг.
Тэдгээр хувраг тойд бүгд хурал хурахын үесэд үсээ засаж задалж, цагаан
цэцэгний төмсний хуурцгийн хэлбэртэй шар магнагаар хийсэн малгай хийгээд
урьдын адил эдээр хийсэн өнгө магадгүй жанч энэтхэг нарын жанч
хэлбэртэйн дээр манай төвд ламын эрээн эсгий мэт үстэй эрээн хилэнгээр
хийснийг өмсдөг журам буй.
Өнөө маргаашийн цагт европын орон нийт хийгээд Эмгирс хийгээд Холандс
ба Рүшисия гурвын хаан түшмэл хийгээд хувраг тойд тэргүүтэн бүгдийн дүр
байдал Францис лугаа адил үйлдсээр байдаг хэмээмүй.
Тэр оронд дотор зуурыг ялгаваас
Франц Департазихэн хийгээд
Депарсомасэхэн хийгээд
Департападхали хийгээд
Департасинское@ба
Эзинасихэн Департамамринсихэн хийгээд
Департарлэнсихэн
Департамаенсихэн
Департаёнсихэн
Департаровсихэн
Департавидханэмринсихэн
Департавогиз сихэн
Департамэртасихэн
Департамозилав сихэн
Департа-ёрсихэн
Департа үлэгсихэн
Давид ханосонсэхан
Департаринсихэн
Департа низанирия@нсихэн
Департа нюарсихэн
Департа соносхэсихэн
Департа енсихэн
Департа лоридасихэн
Департа шрисихэн
Департа алвисихэн
Департа индрисихэн
Департа харесихэн
Департа верхн вернасихэн
Департа тамдовсихэн
Департа ловарсихэн
Департа ронсихэн
Дэварханэлор сихэн
Департа хантлавсихэн
Департа тэзэрсихэн
Дорома сихэн
Департа вихархалапэсихэн
Департа тэйзэрсихэн
Департа воглүзсихэн
Департа утавэвсихэн
Дэпазанин сихэн
Департа варсихэн
Департа тарансихэн
Департа абэндонсихэн
Департа дозанасихэн
Департа ардэншасихэн
Департа гарласихэн
Департа тортгорансихэн
Департа вэрханэголансихэн
Департа арнэзасихэн
Департа одасихэн
Департа олсихэн
Департа пэрнисихэн
Департа хандэсихэн
Департа зэрондсихэн
Департа шарнатсихэн
Департа тонтонсихэн
Департа хоринзсихэн Лодасихэн
Департа нэза нэша рантэсихэн
Департа мавандэсихэн
Департа сэвардэсихэн
Департа хэнсихэн
Департа нэзанэлосрасихэн
Департа манэссихэн
Департа индрасихэн
Департа лорсихэн
Департа шрисихэн
Департа ширэтасихэн
Департа лоритасихэн
Департа ерсихэн
Департа еварсихэн
Департа синсихэн
Департа оронсихэн
Департа галуватосихэн
Департа елвасихэн
Департа морвигинсихэн
Департа сэрвир хавир лова
Департа венасихэн /342 тэргүүтэн хот балгад их бага зуун нэг буй.
Нийлүүлбээс гэр өрх хоёр голди есөн сая долоон бум найман түм гурван
мянга хоёр зуун наян найм байдаг (29783288) бүгдийг захирсан хаан нь
францис оронд багтсан Варэзав хэмээх балгадад суусаар буй. Түүнд гэр өрх
долоон бум буй.
Тодорхой толь ба Герман. Тэндээс ирсэн Александр гэдэг хүнтэй их
ярилцжээ. Германыг Үсээ Сэрвийлгэгчдийн Орон хэмээн нэрлэсэн байна. Маш
голтой сонин сайхан бичжээ. Энэ ном бол ингэж бүтнээрээ орчуулагдсангүй.
Анх удаа монгол хэлээр бүтнээрээ гарна. Монгол хүний бичсэн энэ номыг
Орос, Хятад хоёр маш их сонирхож байна даа. За та бүхэн хурдан унших
болтугай. Харин та бүхэн энэ номыг хурдан уншихыг хүсвэл Газрын шинжийн
монгол судраас худалдан аваарай. Ердөө 12 000₮. Энэ номыг хэвлэхийн тулд
онцгой хямдруулав. Англи-төвд-монгол тайлбартай. Өнгөт зурагтай. ҮЕ
дамжих баялаг.
Тун сайхан бэлэг болно шүү. Гандангийн урд байдаг Номуун соёл
дэлгүүрээс худалдан авч болно. Орон Ширмания буюу Германия нь гадуур
тойрон хятадын газрын хэмжээгээр олон түмэн ли-ээр тоотой маш уужим их
хийгээд дөрвөн зүг зовхист Австия тэргүүтэн найман гүрэн орноор
хүрээлсэн байдаг тэр европын тивийн гол мэт байна. Тэр оронд дотор
зуурыг ялгаваас,
Вестфаилия хэмээх ба
Саксония
Бавария
Виргалив-ёнлихаское -ийн орон
Күнверское хэмээх орон,
Булденское хэмээх орон,
Ганэсавское
Таршэдатское
Горшатэнское
Ольденбукамское
Рейнское хэмээх ба
Вердимхор
Тановэрхор
Шавдское
Варанхонское
Лиёвиг
Гамбург
Варамки тэргүүтэн гүрэн орон их олон байдгаас урьдах нугууд нь австрийн
харьяат хийгээд хойдох дөрвөөс варанхоское -д хаан үгүй бөгөөд хойдох
гуравт хаан нэг нэг байвч хановер өнөө маргааш Эмгирс эзэлсэн буй.
Тэдгээр орны хаан тэргүүтэн орны хүмүүн олонх нь байр байц австри
тэргүүтэн лүгээ адил мөн. Цэргийн улсууд үсээ бүтэн ургуулдаг бөгөөд
эргэн тойрон бөсөөр битүү ороож шувууны өрвөлгө мэт дээш сэрвийлгэж
байдаг тул түүний дэргэд хавийн улс тэр орны нэрийг Үсээ сэрвийлгэгч
гүрэн орон хэмээдэг.
Тэр оронд бага хаан 400 гаруй буй. Тэдгээр орны хүмүүсийн үс нь гуулин
утас мэт шар бөгөөд нүүрийн хэлбэр бяцхан дүгрэг Пэрaн-ийн бусад
нугуудаас авир зан нь үлэмж зөөлөн бөгөөд яриа нь цөөн дор бат төлөв,
өөрөө бээр болгоомжлон шинжилж магадыг олохоос бус, бусад тэнгэр чөтгөр
хүмүүн гурав хэнд ч сэтгэл итгэдэггүй нугууд мөн. Тэр орны бага ноён
Александр хэмээх лүгээ би өнө удаан даамай ил далдгүй ярьж хэлэлцэж
мэдсэн буй.
Тэр оронд өвлийн цагт үлэмж хүйтэн бөгөөд нуур булаг тэргүүтэн олон тул
улс цааш нааш явбаас гутлын уланд төмрөөр хийсэн оньст эргүүлгэ
хадахын/zer адилд урт үзүүртэй хоёрыг хадаад дээгүүр шувуу нисэж мэт
явах бөгөөд бас их хүмүүс цааш нааш явах цагт модоор урласан чанад янад
хавтгай хоёр төмөртэй ордон мэт доролон морь хөлгөлсөнд сууж явах болой.
Тэр орны улс урын оронд мэргэн тул бага хайрцаг дотор элдэв өнгийн
хөгжим байдаг оньс эргүүлгийн хүчинд шүтэж цаг мөч дуустал үргэлж
тасрахгүй цохилох ба өчүүхэн гал түлбээс байшингаа дулаацуулж болох
тэргүүтнийг урлаж чадах бөгөөд,тэр орны улсын авир зан нь шударга баатар
зүрхтэй,чин зориг ихтэй тул тэр орны хүмүүн бус нутагт очсон нугууд
боолд үйлдвээс тус болох нь сайн хийгээд варнанхонское хэмээхийн улс
бээр бусад орноос ирсэн хүмүүсийг үзвээс анх түрүүн ширүүн хатуу үгээр
айлгах бөгөөд түүний сүүлд хоол хувцас гэр байшин хийгээд эхнэр
тэргүүтнийг ч өгч үйлдэх бөгөөд өөрсдөө боол тэргүүтэн болно хэмээмүй.
Бас тэр оронд архи элбэг боловч орны улс үл уух бөгөөд бусад орноос
ирсэн нугуудад худалдах ба Вистафиля хэмээх оронд алт маш элбэг тул
худаг зэргийг ухах цагт хонины толгойн чинээ алт элдэв зүйлээр гардаг
буй хэмээн номлосон байна.
Судлаач Г.Ням-Очир
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14881
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих