Төрийн ордон заримдаа цэцэрлэг шиг болчих юм. Яг л тоглоомоо тоглуулсангүй хэмээн бие биедээ тунирхах цэцэрлэгийнжаалуудыг санагдуулам дүр төрх тэнд байсхийгээд гарах болов. Уг нь Монгол төрийн эрх барих хамгийн дээд байгууллага шүү дээ.
Тэнд дарсан товчлуур бүрийн ард улс орны эрх ашигтай холбоотой асуудал ямар нэгэн сэжмээр холбогдож, төр түшилцэж байгаа 76 эрхмээс тэр хэмжээгээрээ өндөр хариуцлага нэхдэг. Хачирхалтай нь, ард түмний сонголтын үр дүнгээр саарал ордонд сууж, улс орны бодлогыг тодорхойлох учиртай УИХ-ын гишүүд төрийн ажлыг гацаадаг бүр зогсоодог уламжлал тогтоогоод удаж байна.
Маш энгийнээр тайлбарлавал гурван сая иргэн, хоёр сая гаруй сонгогчийг төлөөлж буй бодлого тодорхойлогчдын ухамсар 30 хүүхэдтэй бага ангиас дор хэмжээнд байх юм. Ялгаатай нь, хүүхдүүд сахилгагүйтээд эхлэхэд ангийн багш зэмлэл хүртээж журамладаг бол УИХ-ын гишүүд асуудлыг өөрсдийн эрх ашигтай нийцүүлэхээс нааш гараа хөдөлгөх нь байтугай өрөөнөөсөө цухуйхаа больж байх шиг. Даваа гарагаас эхэлж хуралдахаар товлосон ээлжит бус чуулганыг энд дурдаж болно.
Сар шинийн баярын өмнөхөн УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганыг хаах үеэрээ ойрын хугацаанд ээлжит бус чуулганыг товлон хуралдуулахыг гишүүдэд сануулаад алх цохиж байв. Хэлсэн ёсоороо ээлжит бус чуулганыг энэ сарын 15-нд буюу өнгөрсөн даваа гарагт нээхээр захирамж гаргасан ч ирцийн бойкотод орсноор маргааш хүртэл хойшлуулав. Угтаа бол УИХ-ын даргын захирамж гарч ээлжит бус чуулганыг хуралдуулах тов нэгэнт гарсан тохиолдолд хуралдаандаа ирж суух нь УИХ-ын гишүүдийн хуулиар хүлээсэн үүрэг. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагыг даргалахаас гадна удирдан зохион байгуулах үүрэг хүлээсэн албан тушаалтан хуулийн дагуу захирамж гарчихсан атал МАН, "Шударга ёс” эвслийн бүлэг ирцийн бойкотоор төрийн ажлыг хойш чангааж суух нь энүүхэнд болов. Буруу л жишиг. Арван жилийн тааруухан сурлагатай сурагч хүртэл ангийн багшийнхаа өгсөн даалгаврын хийгээд ирж болоод байхад улс орныг удирдан чиглүүлэх учиртай түшээд нь тэднээс долоон дор ухамсартай байгаа нь өөрөө асуудал.
Уг нь үлдэж байгаа богино хугацаанд амжиж өөрчлөх шаардлагатай хуулийн төсөл энэ парламентад олон бий. Татварын, Хувь хүний, Аж ахуйн нэгжийн орлогьш албан татварын тухай зэрэг нийгэмд хүлээлт үүсгээд буй
Үнэхээр ард түмэнд хэрэгцээтэй хууль тогтоомжийг батлах шаардлага бий бол ямар нэгэн улс төрийн амбийц, сонгууль угтсан хоосон амлалт болгохгүйгээр батлах л хэрэгтэй. Тэгж байж улс орон урагшилна. Түүнээс биш сандал суудал ярихаар 100 хувь цуглардаг атлаа хууль батлах болохоор бусдадаа товчлуураа даатгаад үлдээдэг, эс бөгөөс хэн нэгэндээ тунирхахдаа төрийн ажлыг гацаадаг байж болохгүй. Төрийн ордон цэцэрлэг биш. Тэр тусмаа хуульд өөрчлөлт оруулна гэдэг бийр ян бариад зураг зурахын нэр биш ээ.
хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад байв. Гэвч өөрсдийн эрх ашигт зориуд нийцүүлэх гэж парламентыг ирцээр шантаажилдаг улс төрийн уламжлал гэмээр жишиг энэ удаад ч зогсолтгүй үргэлжлэх учиртай төрийн ажлыг гурван өдөр гацааж орхилоо. Эрх барьж байгаа АН-ынхан ирцээ 100 хувь бүрдүүлж, 35 гишүүнээ цуглуулж чадсан бол ИЗНН-ын хоёр, "Шударга ёс” эвслийн хоёрыг нэмээд ердийн олонхоороо ээлжит бус чуулганыг нээх бүрэн боломжтой байв. Эсрэг талд суугаа сөрөг хүчин МАН-ыг гуйх шалтгаан тэдэнд гарахгүй байлаа. Гэвч баасан гарагийн ажлын цаг дуусахтай зэрэгцэн гаргасан захирамж амралтын өдрүүдэд биелэлээ олж чадахгүй явсаар товлосон хугацаанаасаа дөрөв хоногийн дараа эхлэхээр болж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлснээр 120 хоног үргэлжилсэн Намрын чуулганаар 24 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөснөөс 11-ийг шийдвэрлэжээ. Харин 10 хоног үргэлжлэх ээлжит бус чуулганаар 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад байгаа юм. 120 хоногийн хугацаанд 11 хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн байхад арав хоногт багтааж 20 асуудлыг нэг мөр болгохоор төлөвлөсөн нь хэтэрхий халтуурдсан болоод өнгөрөх учир МАН-ын бүлгээс ээлжит бус чуулганьгг хуралдуулах шаардлагагүй хэмээн үзэж буй. Бүхэл бүтэн 120 хоногийн турш хуралдахдаа 11-хэн хуулийг баталж гаргасан УИХ арван өдрийн хугацаанд 20 гаруй хуулийн төслийн ард гарах нь мэдээж учир дутагдалтай. Тэгэхээр МАН-ын бүлгийн байр суурийг зөв гэж харж болох.
Цэцийн гишүүнийг эгүүлэн татах нэрийдлээр халхавч хийж, хуудуутай хуулийн төслүүдийг яаран батлах нь улстөрчид гэхээсээ улс оронд хохиролтой. Тэгээд ч дөрөвдүгээр сард нээлтээ хийх хаврын ээлжит чуулганд УИХ-ын гишүүд суухаасаа илүүтэй сонгуулийн бэлтгэлээ базаасаар зургаадугаар сартай золгоно. Сонгогчдоос оноо цугпуулах тэдний сэдэл хууль, дүрмээ хэлэлцэж батлах байтугай Төрийн ордонд үзэгдэх хөл хөдөлгөөнийг нь ч хазаарлаж мэдэх. Тэр үед яаж ч хичээгээд УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ, нам, эвслийн бүлгүүд 100 хувийн ирцтэйгээр хуралдаж чадахгүй нь тодорхой. Харин түүнээс урьтаж ээлжит бус чуулган зарлаад ч болтугай үлдсэн хууль тогтоомжоо урагшлуулах нь мэдээж зөв. Хамгийн гол нь, танай, манай гэж талцалгүйгээр шүү дээ.
Үнэхээр ард түмэнд хэрэгцээтэй хууль тогтоомжийг батлах шаардлага бий бол ямар нэгэн улс төрийн амбийц, сонгууль угтсан хоосон амлалт болгохгүйгээр батлах л хэрэгтэй. Тэгж байж улс орон урагшилна. Түүнээс биш сандал суудал ярихаар 100 хувь цуглардаг аглаа хууль батлах болохоор бусдадаа товчлуураа даатгаад үлдээдэг, эс бөгөөс хэн югэндээ тунирхахдаа төрийн ажлыг гацаадаг байж болохгүй. Төрийн ордон цэцэрлэг биш. Тэр тусмаа хуульд өөрчлөлт оруулна гэдэг бийр ян бариад зураг зурахын нэр биш ээ.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих