
Загвар өмсөгч С.Төгс цахим ертөнцийн идэвхтнүүдийн нэг. Харин тэрбээр өөрийнх нь амьдралыг цахим ертөнцөөр дүгнэгсдэд тун таагүй ханддаг гэнэ. Энэ тухайд тэрбээр "Үнэндээ хүмүүс бүх амьдралыг фэйсбүүк, инстаграммаар төсөөлдгийг мэдээд гунигтай санагдсан. Хүмүүс намайг өөрийнхөө цахим ертөнцөд их нээлттэй байдаг гэж боддог юм шиг байна лээ. Үнэндээ би амьдралынхаа таваас илүү хувийг тавьдаггүй” гэсэн байна. Түүнчлэн загвар өмсөгч Сүбээдэйн нас барсан явдалд их харамсаж явдаг аж.
Тэрбээр "Одоо хүртэл их хэцүү байдаг. Хааяа зүүдэнд орж ирдэг. Тэр таагүй мэдээг сонсоод маргааш нь гэрт нь ах, хамаатан садан, найз бүсгүй дээр нь очсон. Гаргахад нь ч хамт байлцсан. Зөндөө уйлсан. Сэтгэлээ засах гэж улам завгүй байж, тэр талаар огт бодохгүйг хичээж байсан. Үнэндээ хүмүүс харамссанаа илэрхийлж над руу юм бичих болгонд үнэхээр уур хүрч больчихоосой гэж бодсон шүү. Би тэр талаар бодохыг ч, ярихыг ч хүсээгүй. Цаг хугацаа сэтгэл зүрхийг заавал эдгээдэг гэдэгт итгэдэг. Нэгэнт өөрчлөх аргагүй зүйлийг аль болох бодохгүй, ярихгүй байхад цаг хугацаа илүү хурдан өнгөрдгийг ойлгосон. Ер нь би одоо ч энэ талаар ярих дургуй. Гэхдээ цахим ертөнцөөр бүх амьдралыг төсөөлдөг хүмүүст хариулт өгөх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа” хэмээн ярьжээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14933
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих