ОХУ-ын алс дорнодын Амур мужийн Благовещенск хотын нэгэн томоохон худалдааны төв Оросын эх орноо хамгаалагчдын өдөрт зориулж "Эх орноо хамгаалагчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлье” гэсэн томоохон сурталчилгааны самбар гаргаж байрлуулсан байна.
Харамсалтай нь энэ самбар дээр гитлерийн германы "Барс” танкууд давшиж байгааг дүрслээд зогсохгүй, ОХУ-ын төрийн далбааг урвуу харуулан дүрсэлчихсэн байжээ.
Зарим хэрэглэгчийн гомдлоор хэдэн цагийн дараа үүнийг авсан ч энэ хооронд олон хүн дэргэд нь зургаа авхуулж амжсан гэнэ. Харин зарим үйлчлүүлэгчид энэ алдааг анзаарч худалдааны төвийн удирдлагад гомдол гаргажээ.
Тэр бүү хэл сурталчилгааны самбарын зургийг авч интернетэд байрлуулсан нь бүр ч олон хүний дургүйг хүргэж, өнчнөөн олон гомдол, сэтгэгдэл бичсэн гэнэ.
Худалдааны "Ледяной” төвийн удирдлага "Үүнийг тун богино хугацаанд хийсэн болохоор, бид ч өөрсдөө загварыг нь хянаагүй, шууд л гаргаад тавьчихсан. Энэ бүхний төлөө хотын иргэдээс, ялангуяа Эх орны дайны ахмад дайчдаас хүлцэл өчье” гэжээ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15133
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих