Селфи хийх үедээ амь үрэгдсэн хүмүүсийн тоогоор Энэтхэг улс дэлхийд толгой цохиж байгаа талаар "CNN" телевиз мэдээллээ. 2014 оноос хойш авч үзвэл селфи хийх гэж оролдож байгаад нас барсан 49 тохиолдол дэлхийд бүртгэгдсэн. Үүний 19 нь Энэтхэгт гарчээ.
Иймээс Энэтхэг улсын Мумбай хотын эрх баригчид селфи хийхийг хориглосон бүсүүдийг бий болжээ. Улмаар өндөрлөг газар, хад асга болон хамгаалалтын хашаагүй газарт өөрийн зургаа авахыг хүмүүст хориглон, тусгай тэмдэг тавьж эхэллээ. Ийм онцгой, аюултай 16 бүсийг албан ёсоор хуульчлан тогтоосон аж. Гэтэл Энэтхэгт ирсэн гадаадын жуулчид энэхүү селфи хийхийг хориглосон тэмдгийг үл тоож, тэр бүү хэл түүний дэргэд дуртайяа зургаа авахуулсаар байна. Одоо Энэтхэгийн эрх баригчид селфидэхийг хориглосон шалтгаанаа өргөн хэмжээгээр сурталчлах ажил явуулж эхэлжээ.
2015 оныг "үхлийн селфи"-ний жил гэж нэрлэсэн нь учиртай. Селфидэж байгаад амиа алдах магадлал нь махчин акулын аманд үхэхээс ч өндөр болохыг судлаачид тооцоолон гаргажээ.
Нэмж өгүүлэхэд, хүмүүс гоё селфиний төлөө юугаа ч хайрлахаа больсныг батлах нэг жишээ дурдъя. Энэтхэгийн Бхану Пракаш гэдэг иргэн интернэтэд селфийн дээд амжилт тогтоохын тулд бүр ажлаасаа гарчээ. Сүүлийн үед дэлхийн улс орнууд "Селфидэхэд амь насанд аюултай газар" гэсэн сануулгыг селфичдэд зориулан гаргаж хадах болжээ. Манай орон ч энэ моодоос хоцрохгүй биз ээ.
www.mnews.mn

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15217
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих