Ардчилсан намын экс дарга Г.Болдбаатартай холбоотой нэг хэрэг бараг 4 жил үргэлжилсний эцэст 2016 оны 2 сарын 17 ны өдөр шүүхийн шийдвэрээр эцэслэж байгаа бололтой. Шүүх хуралдаанаар Г Болдбаатарын хийсэн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учир анхан шатны шүүхэд шилжүүлж дахин хянаж үзэхээр болсон байна.
Хэргийг сөхвөл: Г.Болдбаатар нь 2012 оны 10 дугаар сарын 07 нд Ардчилсан намын даргын үүрэгт ажлаа Д.Цэрэнчимэгт хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч 3 хоногийн дараа буюу 10 сарын 10 ны орой шинэ даргынхаа өрөөний хаалтыг эвдэн орж хэрэглэхээ больсон хоёр тамгыг хулгайлсан юм гэнэ. Эл хэрэг нь тухайн цаг үеэс одоог хүртэл шүүх, цагдаа, прокурорын байгууллагаар дамжсаар өдийг хүрчээ.
Өдгөө намынхандаа заргач нэр зүүгээд буй АН-ын дарга Д.Цэрэнчимэг энэ хэргийг гурван жил дөрвөн сар хөөцөлдсөөр энэ удаа заргаа авсан юм байх. Одоо анхан шатны шүүхээс энэ хэргийг эрүүгийн хэрэг хэмээн үзвэл Г.Болдбаатарын сонгуульд нэр дэвших эрх нь хаагдах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих