Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Хишигтогтох, Зүүн бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Д.Ганбаяр нар нэг хэсэг биенийгээ орон нутгийн телевизээр чи би буруутай гэх мэтээр ярьцгаасан. чухам яг хэнийх нь буруутайг хэлэхэд хэцүү байдалтай өдийг хүрсэн гэж ойлгогдохоор. Харин энэ бүхний нэг учиг нь болох мэдээллийг иргэн Д.Ганбаяр өөрийн файсбүүктээ нийтэлсэн байна. Тус мэдээлэл нь Аудитын газрын дүгнэлт, албан бичиг байв. Албан бичигт дурдсанаар Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн Төлөөлөгч Л.Хишигтогтоход хэд хэдэн хуулийн заалт зөрчин байж тэтгэмж олгосон гэнэ. Тэд ер нь татвар төллөгчдийн мөнгийг ингээд хэдэн биедээ тэтгэмж нэрийдлээр хууль зөрчин өгч суудаг юм байх. Тэгэхээр үхэн хатан зүтгээд байдаг ИТХ-ын Төлөөлөгч хэмээх алба их л үнэ цэнэтэй эд байх нь дээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15231
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих