Жианни Инфантино ОУХХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас 72 цагийн дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эхний алхмаа хийлээ. 45 настай УЕФА-гийн экс нарийн бичгийн дарга хөлбөмбөгийг ФИФА-д эргүүлэн авчирна гэж амласнаа хэрэгжүүлж, ажлынхаа албан ёсны эхний өдөр алдартай экс хөлбөмбөгчдийг цуглуулж, нөхөрсөг тоглолт хийлээ. Шинэ тэргүүний дуудлагаар Фабио Каннаваро, Пооло Мальдини, Луиш Фиго, Андрей Шевченко зэрэг олон экс од тоглогч Цюрихт болсон арга хэмжээнд оролцсоноороо түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн Инфантинод 27 саналаар ялагдсан Бахрейны шейх Ибрахим аль Халифа талбай дээр хүрэлцэн ирсэн нь олон нийтийн анхаарлыг ихэд татлаа. Тэрээр тоглолтонд оролцоогүй хэдий ч хүрэлцэн ирснээрээ цаашид Инфантинотой хамтран ажиллахад бэлэн гэдгийг илэрхийлж байна гэж эх сурвалжууд үзэж байна.
Эх сурвалж: NTV Sport
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих