Монгол туургатан Миссийн тэмцээнийг санаачлан зохион байгуулагчид энэхүү үнэт олдвороос санаа авч "Гуа Марал Эрдэнийн Титэм”-ийг тэргүүн миссдээ зориулан бүтээжээ. Титэм нь хаданд авирах Гуа маралын сүргийг дүрсэлсэн бөгөөд орой дээрх сүргийн манлай Гуа Марал нь дөрвөн туурайгаар нэгэн цэгт гишгэж ихэмсэгээр тэнгэр өөд ширтэж байгааг биетээр бүтээжээ.
Титмийг бүхэлд нь мөнгөөр цутгаж "Хувилгаан” үнэт чулуугаар чимэглэсэн бөгөөд орой дээрх Гуа марал нь 999 сорьцтой алтан шармал юм. Монголын нууц товчооноо хүмүүний үүсэл гарлыг Бөрт чоно, Гуа Маралаас үүдэлтэй гэсэн билэгдлээр Монгол туургатны гоо бүсгүйн титмээ Гуа Маралаар урласан гэж зохион байгуулагчид тайлбарласан юм.
Дашрамд дурдахад энэхүү титмийг уран дархан Т.Энхтайван урласан бөгөөд бүтээлийн өртөг нь 4,5 сая төгрөгөөр бүтсэн бол Монгол Туургатан хацар гоо охидын тэргүүнийг чимэж жил ирэх тутам үнэ цэнэ нь өснө гэдэгт итгэлтэй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.














Сэтгэгдэл бичих