Ардчилал, дотоод ардчилал, фракцигүй нам гээд л дурьдаад байвал ёстой олон цол гуншинтай Ардчилалынхан байр сууриа олохгүй, будаа булаалдсан гандангийн тагтаа шиг л бужигнаж байна.
Сонгуулийн буухиа галт тэрэг нэгэнтээ хөдөлчихсөн өнөө цагт өөр өөрийн карьераа авч үлдэх гэсэн тэмцэл АН доторх үргэлжилсээр...
АН-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг "шонхор” фракци хүчээ нэмэхийн тулд нэгэн цагт нүүр буруулан зайлуулж байсан М.Энхсайханд урилга илгээсэн нь дайран дээр давс нэмсэнтэй адил нам доторх хагарал, өөрийнхөө байр суурийг ганхуулах суурийг улам гааруулж орхилоо.
Учир нь намын жагсаалт болон сонгуулийн тойрогт өөрчлөлт орно. Нэр дэвших боломж АН-ын залууст багасч байгаатай холбоотой. Тиймээс намын дарга З.Энхболдод "мэргэжлийн хагалан бутаргагч”-ийг урилаа гэх төдийгүй мөн ҮЗХ-оо хуралдуулахыг шаардаж байгаа аж. Тиймээс эсэргүүцэл улам нэмэгдэх нь гарцаагүй бөгөөд эхнээсээ намын даргатаа шаардлага хүргүүлж эхэлсэн байна.
Мөн түүнчлэн АН-ын дарга З.Энхболдын нэр хүнд нам дотроо унасан болохыг өнгөрсөн хугацаанд болсон ҮЗХ-ны хуралдаан зарлаад ирцийг нь бүрдүүлж чадаагүй, УИХ-ын ээлжит бус хуралыг зарлаад 5 хоног сунжирч байж нэг өдрийн настай хурлаа нээж Үндсэн хуулийн цэцийн даргын суудлаас Ж.Амарсанааг буулгасан зэргээс харж болно. Ингэхээр намын даргыг энэхүү дүр зураг нь ирэх сонгуулиас өмнө нам доторх фракциудынхаа учрыг олж өөрийн байр сууриа бэхжүүлэх шаардлагатай болсныг гэрчилнэ. Түүнчлэн нам дотор өдөр ирэх тусам улам хүчээ авч байгаа МоАН хазаарлах болон "нам дотор дарангуйлал”-ыг бий болгож байна гэсэн дургүйцлээ илэрхийлж байгаа юм.
Харин залуусын шаардлагыг зөөллөж буулт хийх үү, эсвэл ирэх сонгууль хүртэл өөрийн байр сууриа хадгалж нам доторх дарангуйлалаа үргэлжлүүлэх үү гэсэн хоёр зам л АН-ын дарга З.Энхболдод үлдээд байна.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих