Монголд оюуны өмч хэмээх зүйлийг хамгаалах гэдэг бол ихээхэн асуудалтай зүйл. Тэр тусмаа зкохиолч нар өөрийн бичсэн зүйлээ нэг ном болгож хэвлүүлээд л бараг гаргуунд нь гаргачихдаг. Гэтэл энэхүү гаргуунд нь гаргачихсан зохиол бүтээлээс нь өөрийн болгож олонд танигдах гэсэн өвчлөл зарим нэгэн залуу хүмүүст байгаа талаар зохиолч С.Отгонтуяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийн бичжээ.
"Би уучилсан" маань бас хүний "хоол" болчихсон явж байгааг баримттай нотолгоотой нь олж харлаа.
Б.Монголжин гэх энэ эмэгтэй "Би уучилсан" шүлгийн маань хэд гурван үгийг солиод, 2012 онд зохиосон гээд тавьчихжээ. Тэгээд ч зогсохгүй 2014 оны 11дүгээр сард АНУ-ын Чикаго хотод болсон "Хөх зөн" яруу найргийн наадамд оролцсон байх юм. Тэр нь 2015 онд энэ номд оржээ.
Гэтэл би энэ шүлгээ 2006-2007 онд бичиж, 2008, 2009 онуудад доорх номуудад хэвлүүлж, 2007 оноос эхлэн "Хүн байхын учир", "Амжилт, аз жаргалын нууц" сургалтууддаа хэрэглэж байсан билээ. Үүнийг манай сургалтуудад сууж байсан хүмүүс сайн санаж байгаа байх аа.
Мөн 2013.01.18 нд МҮОНТ-ийн "Багшийн өгсөн чихэр" нэвтрүүлэгт, 2013 онд Бизнес радио-98.9 FM-д "Өглөөний зочин"-оор оролцохдоо өөрөө уншиж байсан болно.
Тиймээс оюуны өмчийн газарт хандахаар боллоо.
Б.Монголжингоос аль өмнөх юм шүү гэдгийг нотлох гэж доорх баримтыг тавилаа.
Чимээгүй байгаад байвал энэ хүмүүс чинь үргэлжлүүлээд байх янзтай.
| |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих