Өмнөд Африкийн "MTN” нь сим картуудаа бүртгэлжүүлээгүйн улмаас террорист ажиллагаа үйлдэхэд харилцаа холбооны таатай нөхцлийг үүсгэж буйг хэлсэн байна.
Нигери улс "Боко Харам” хэт даврагч бүлгийн босогчид халдлага үйлдэхдээ бүртгэлгүй сим карт бүхий утсыг ашигладаг гэж үздэг бөгөөд өнгөрсөн онд тус компанид 5.2 тэрбум долларын торгууль оногдуулсан боловч хоёр талын хэлэлцээрээр 3.4 тэрбум доллар болгон бууруулжээ.
Нигерийн ерөнхийлөгч хэлэхдээ, 2009 оноос хойш өнөөг хүртэл "Боко Харам” бүлгийн халдлагад хамгийн багадаа 10 мянган Нигери хүн амиа алдсан байдаг юм хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр Жакоб Зума ерөнхийлөгчид хандан хэлсэн байна.
Өнгөрөгч оны дунд үе гэхэд гар утасны бүх оператор компани сим картуудаа бүртгэлжүүлсэн байхад "MTN” л тун хойрго хандаж байсан бөгөөд террорист халдлагад иргэд амиа алдахад "хувь нэмрээ” оруулсан гэж нэмж хэлсэн юм.
"MTN” нь Ойрхи Дорнод, Ази, Африкийн 22 оронд 231 сая хэрэглэгчтэй бөгөөд хамгийн том зах зээл нь Нигери улс ажээ.

И.МӨНХЦЭНГЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих