Япон автомашинтай худалдан авахад дагалдан ирдэг аукционы хуудаст хүмүүс төдийлэн ач холбогдол өгдөггүй. Гэвч энэ нь автомашиныг дуудлага худалдаанд оруулахын урьд тусгай мэргэжилтүүд шалгаж үзээд бөглөдөг хуудас бөгөөд тухайн автомашины техникийн байдал, иж бүрдэл, нэмэлт хэрэгсэл болон түүний өө сэв, дутагдлын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, үнэлгээ зэргийг эндээс харах боломжтой юм. Японы аукционууд дээр өдөр бүр хэдэн зуу, мянган автомашин зарагддаг тул авч байгаа дилер бүх машинаа нэг бүрчлэн үзэж амжихгүй нь ойлгомжтой. Иймээс тэд уг хуудсан дээрхи мэдээлэлд үндэслэн сонголтоо хийдэг.
Энэ хуудсыг бүрдүүлдэг япон мэргэжилтнүүд үүнд маш хариуцлагатай, бодитоор хандахыг хичээдэг байна. Хэрэв үндэслэлгүйгээр үнэлгээг өсгөлөө гэхэд уг мэргэжилтэн ичгүүртэйгээр ажлаасаа халагдах, тухайн аукцион лицензээ хураалгах зэрэг эрсдэл хүлээж байдаг тул тэд ингэж давслахгүйгээр барахгүй харин ч бага зэрэг дарсан үнэлгээ тавих нь их.
Тэгвэл энэ хуудсан дээрх мэдээллийг тайлж уншаад сурчихвал наад зах нь худалдаж авах унаагаа баримжаагаар аз туршин сонгохгүй болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих