Харин өнөө цагийн төрийн түшээдийн ам ажлын зөрүү, хоёр нүүртний балаг,
үнэн төрхийг оноод хэлчихэж. Дорнод аймгийн засаглал 2012 оны
сонгуулиас хойш эв хаваа олохгүй солино, хална, батална, батлахгүй
гэсээр дараагийн сонгуулийн жил болчихлоо. Саяхан ИТХ-ын дарга нь даргын
суудалдаа үгтэй хэлтэй буцаж заларсан сурагтай.
Төрийн эрх барьж байгаа хүчин ч, сөрөг хүчин ч ард түмний эрх ашгийг
хөсөр хаялаа гэж Дорнодын эрхмүүдийг зэмлэх аргагүй. Яагаад гэвэл
өөрсдөө суудлаа олохгүй "хавчигнаж” яваа болохоор тэр. "За даа улс
төрийн халаа, сэлгээ хаа сайгүй байх болж” гээд тоохгүй өнгөрөөх үе
түмэн олонд байсан. Одоо тэвчээр алдаж байна. Гэвч "чи улс төрөөр
оролдохгүй ч улс төр чамаар оролдоно” гэгч Дорнод аймагт болоод байна.
Тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ажилтнуудын хоёрдугаар
сарын цалин енгөрөгч хоёрдугаар сарын 26-ны үдээс хойш буужээ. Авдаг
хэд нь хэмжээтэй тов тодорхой болохоор хоолны мөнгийг хассаныг хэн
хүнгүй төвөггүй мэдэж. Харин холбогдох албаны хүн энэ байдлыг
үгүйсгээгүй бөгөөд "Бид ҮЭ-ийн хороотой байгуулсан хамтын гэрээгээрээ
ажилтнуудад хоолны мөнгийг 1200 төгрөгөөр тооцож олгохоор тохирсон. Энэ
сард төсөв хүрэлцэхгүй байгаа учраас 400 тэгрөгөөр тооцож олгосон.
Өнгөрсөн жилийн үр дүнгийн урамшуулал олгоогүй байгаа.
Төсөв хүрэлцэхгүй байгаа учраас үр дүнгийн урамшууллаа ч олгох
журамдаа өөрчлөлт оруулна. Ер нь төсвийн хүрэлцээгүй байдал биднийг
ажилтнуудынхаа халаас руу гар дүрэхээс өөр аргагүйд хүргэж байна. Хамтын
гэрээгээ хэрэгжүүл, хүрсэн түвшинээсээ ухрахгүй гэж байгаа бол бодит
амьдрал дээр хүрэлцэх төсвийг өгөх хэрэгтэй. Энэ байдлаараа бол юун
хоолны мөнгө, зовсон нэгэндээ буцалтгүй тусламж өгөх ч боломжгүй болоод
байгаа” гэлээ.
Цалингаа бууруулахгүй, зөрчил, алдаа гаргаагүй л бол хэнийг ч ажлаас
халахгүй гээд байгаа төрийн түшээдийн үг бодит амьдрал дээр ийм л
байдлыг бий болгож байна. Ганц энэ байгууллага ч биш. Аймгийн ҮЭ-ийн
холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр сонгуультнууд "Захиргаа төсөв
хүрэлцэхгүй гээд хамтын гэрээний заалтыг хэрэгжүүлэхгүй байна. Үүнд
гишүүд бухимдаж асуудал тавьж байгаа. Энэ талаар холбогдох сайд, МҮЭХ
болон салбарын ҮЭ-ийн холбоо, асуудал тавьж олон нийтэд мэдэгдэх нь зөв”
хэмээн ярилцав.
"Дорнод худалдаа”-ны төвийнхөн НӨАТ-ын шинэчлэлийг эсэргүүцэж байна
Түүнчлэн оны эхнээс шинэчлэн хэрэгжүүлж буй НӨАТ-ын тухай хууль
Дорнодод 800 гаруй хүнийг бухимдуулж байгаа аж. Захад худалдааны
чиглэлийн бизнес эрхэлдэг иргэд НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэлийг "Цагаа
олоогүй” хэмээн үзэж эсэргүүцэж байна. НӨАТ-ын тухай хууль хэрэгжих
болсноор тус захад нэг бүрийн үнэ нь 7.2 сая төгрөгийн үнэ бүхий гурван
"кассын” машин суурилуулна. Түүний нэгнийх нь үнийг захын захиргаа
гаргана.
Нөгөө хоёрыг нь түрээслэгчид гарга гэж. Уг машинд тус зах дээр наймаа
хийж байгаа иргэд бүртгэгдэж нэг оймс ч зарсан гүйлгээгээ бүртгүүлэх
үүрэгтэй гэжээ. Уг машиныг онлайн сүлжээнд холбоход 700 мянган төгрөг
хэрэгтэй гэнэ. Хүнс болон бараа бүтээгдэхүүн борлуулдаг иргэдийн хэлж
байгаагаар "Өдөртөө 150 мянган төгрөгийн борлуулалт хийдэг иргэний
жилийн орлого 50,0 сая төгрөгт хүрч байгаа учраас энэ хуулиар НӨАТ төлөх
нь. Үнэндээ 50 сая төгрөгийн борлуулат хийж байгаа мэт харагдаж байгаа ч
ашиг нь бараандаа шингэж үлддэг. Өнөөх бараа нь улирал нь өнгөрөхөөр
дараа жилийн тухайн улирал хүртэл агуулахад өнжинө. Цаг нь болоод
гаргаад ирэхэд загвар нь хоцрогдсон гээд өлгүүрт жил өнжих ч тохиолдол
энүүхэнд.
Гэвч энэ мэтийн зовлон татварынханд огт хамаагүй” гэсэн. Захад
суурилуулсан шиг машиныг аж ахуй нэгжийн зарчмаар үйл ажиллагаа явуулж
байгаа иргэд 1.7 сая төгрөгөөр өөрсдөө авч суурилуул гэж байгаа. Аж ахуй
нэгж учраас татвараас мэргэшсэн нягтлан бодогчтой байхыг шаардна.
Мэргэшсэн нягтлан бодогч, худалдагч, жолоочоо цалинжуулна. Дээрээс нь
лангууны түрээс өндөр. Захын захиргааныхан өөрсдөө орон нутагт жилдээ
ганцхан удаа газрын татвар төлдөг байж биднээс авч байгаа лангууны
түрээс, павилон байрлуулсан газрын төлбөр зэргээ хагас жил болоод
нэмнэ.
Нэмэхдээ 10, 20 мянган төгрөгөөр биш. Өмнөх үнийн дүнг 50 хувиар өсгөж
нэмдэг. Санал бодлоо хэлэхээр павилоноо аваад яв гэдэг. Бид ҮЭ-ийн хороо
байгуулж захын захиргаатай Хамтын гэрээ байгуулж үзлээ. Хамтын гэрээг
ҮЭ-ийнхэн хуультай адил гэсэн’ Харин манай захын захиргаа, эзэн
Шинэбаярт хууль үйлчилдэггүй. Бор зүрхээрээ өөртөө ажлын байр гаргаж гэр
бүлээ тэжээж, төрийн иргэнээ хангах хамгаалах үүргийг үүрч яваа бидэнд
төр төмөр нүүр гаргаж бидний халаас руу гар дүрэх, биднийг татварын
дарамтаар мөлхүүлэх бодлогыг хуулиар баталгаажуулж байгааг бид
эсэргүүцэж байна.
НӨАТ-ын тухай хууль байж болох ч цаг нь биш ээ. Цагаа олоогүй хуулийн
хор уршгийг бизнес эрхлэгчид төдийгүй худалдан авагчид үүрч байна.
Тиймээс "Ард түмний сайн сайхны төлөө ажиллана, орон нутгийн хөгжлийн
төлөө оюун ухаанаа зориулна” гэсэн УИХ-ын гишүүдэд бид шаардлага өргөн
барина” хэмээн ярьцгаасан юм.
Харин тэд НӨАТ-ын тухай хуулийг батлагдахаас өмнө ийнхүү асуудлаа тавих
ёстой байсан байх. Яагаад батлагдсан хойно нь эсэргүүцэх болов гэсэн
асуултад "Төрд ачаа үүрүүлэхгүй өөрийгөө болгож яваа бид Монгол хүний
уужуу сэтгэлээр төрдөө итгэж явдаг. Монголын төр, хууль dсанаачлан
батлагч УИХ гишүүд бидний их итгэлийг хүссэн аргаараа даралж, дарамталж
болох мэтээр авирлаж байна” хэмээн хариулсан юм.
Төрд өөрсдийгөө төлөөлж буй УИХ-ын гишүүддээ хандаарай
Ийнхүү хэрэгжээд. удаагүй НӨАТ тухай хууль гомдол дагуулж эсэргүүцэлтэй
тулгарлаа. Харин нэгэнт батлагдсан хуулийг ийнхүү эсэргүүцэх улмаар
хүчингүй болгох боломж байдаг эсэх талаар Монголын төмөр замчдын ҮЭ-ийн
холбооны орон тооны бус дэд дарга, хуулийн зөвлөх Б.Аптанхуягаас
тодруулахад "Нэгэнт батласан л бол вандан тас гэсэн ойлголт байхгүй.
Хуулийн төсөл, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь УИХ-ын гишүүнд
байдаг. Мөн хуулийг хүчингүй болгох эрх нь Үндсэн хуулийн цэцэд бий.
Гэхдээ дээрх тохиолдолд эдийн засаг талаасаа, бусад хууль болон хүний
эрхийг зөрчиж байгаа эсэхийг хуулийн хүрээнд судлах хэрэгтэй. Хийсэн
судалгаа хууль зүйн үндэслэлтэй бол боломжгүй зүйл биш. Энэ чиглэлээр
мэргэшсэн хуульчид хандах нь зүйтэй. Түүнчлэн Дорнод аймгийн иргэд
энэхүү асуудлаа өөрсдийгөө төрд төлөөлөх эрхийг хэнд олгосон тэр УИХ-ын
гишүүддээ юуны түрүүнд хандахыг зөвлөе.
Д.Тэгш
Эх сурвалж "Хөдөлмөр” сонин
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15480
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих