Монгол хүнийг, мориноос нь салгаж, ойлгож болно гэж үү!... Тун саяхан
болтол хөдеө нутгаараа явахад, бараг л айл бүрийн, гэрийн бүслүүрт уурга
хавчуулаастай, морины уяан дээр нэг, хоёр, гурав... Зарим айлын морины
уяан дээр гурав, дөрөв... арван. ч эмээлтэй, эмээлгүй морьд уяатай
байдагсан...
Одоо, тийм цаг үлгэр болон улирчээ. Хөдөө гадаа явахад, айл бүрийн
гадаа, ямар нэгэн маркийн нэг юм уу, хоёр гурван машин зогсч байх
болж...
Манай хөдөөнийхөн одоо, хөл л хөдөлгөх бол унадаг дугуйнаас эхлээд
мотоцикль, гурван дугуйт, ямар нэгэн машин унахгүйгээр, алба амины ажил ч
амжуулахгүй, хол ойрд явахын ч аргагүй (хэрэггүй) болжээ. Үүнийг нэг
өнцгөөс харахад, баяр баясал төрөх... Нөгөө өнцгөөс харахад, гуниг
гутрал, бүр нулимс унагах ч энүүхэнд болжээ...
Өнөөдөр яахав. Янз бүрийн машин техник хөлөглөөд, аливаа амин зуулгаа,
ямарч зовлон гачаалгүй амжуулж байна. Сайхаан сайхан... Гэтэл!... гэтэл
маргааш гэж өдөр буй. Түүний цаана маргааш гэж буй!... Тэгээд, нөгөөдөр,
нөгөөдрийн маргааш гэж буй!..
Олон хавар нэгэндээ гэдэг үг бий. Мал өсөх дураа хүрвэл хэдэн сая ч болж болох л доо!... Гэтэл жинхэнэ ухаантай, тостой,
нүнжигтэй буурал малчин маань хэд байна. Тэдний шийр хатаах жинхэнэ
залуу малчин болох хүн хэд байна... Байгаль
дэлхийн ааш араншин
- яаж хувирч байна. Цаг уур
гэдэг үл ойлгогдох байдал руу хувиран өөрчлөгдөж байна. Бид, өнөөдөр
энэ бүхнийг ер нь овроож анзаарч, (анхаарч), ухаарч сэхээрч янз бүрээр
шагай шиг найрч үзэж байна уу?!
Бид газар дэлхий гэдэг ногоон нөмрөгтэй ганцхан буурал ээжтэй. Түүний
маань царай өнөөдөр ямархуу дүр төрхтэй болоод байна. Түүнийг
хэрсүүрхэж, өрөвдөн хайрлаж байгаа нь хэд байна. Яг энэ байдлыг
хараад... бодоод үзье лдээ!...
Зөвхөн хотууд биш, хөдөө нутаг хаа бол хаа машин техникийн хөл дор
идэгдэж, нухлагдаж, элэгдэж цөлжиждуусч байна биш үү?! Газар дэлхий
гэдэг юу билээ?!
Газрын хөрс гэдэг ямар чухал эрдэнэ зэндмэнэ билээ!.. Тэр маань өнөөдөр
ямар байдалд ороод (хүрээд) байна даа!... Үүнийг ер нь анхаарч, анзаарч
байгаа хүн байна уу?! Газрын хэдэн мм ч билээ, өнгөн хөрс бүрэлдэн
тогтоход хэдэн зуу ч билүү, мянган жил хэрэгтэй байдаг гэж багад минь
багш нар зааж л байсан. Одоо түүнийг мартчихаж!... Одоо манайд мал нь
хүрээгүй байтал машин нь хүрдэггүй газар байна уу?! Миний багад морин
зам зуун жилд тодрон гардаг гэж ухаант буурлууд маань ярьдаг байсан.
Өнөөдөр, хүнд "хөлтэй" машин нэг л удаа давхиад, тоос татуулаад
өнгөрөхдөө, морин замын зуун жилд гаргадаг замыг гаргаж байна ш дээ!...
Ингээд ирэхээр эх орны маань газрын хөрс ойрын хэдхэн жилд ямар дүр
төрхтэй болох гэж байгааг дор дээргүй бүгд бодоцгооё л доо!..
Тэртээ тэргүй манай улсын нийт нутгийн газрын хөрсний хэдэн хувь нь цөлжөөд байгаа гэдэг билээ?
Эх орон маань хот хөдөөгүй одоо, машины хөлд үрэгдэж, тоосонд нь дарагдаж, зарим талаар хордож дууслаа!...
Ус ч үгүй, аливаа ургамал ургадаг хөрс ч үгүй болчихвол мал маань юугаа идэж манийгаа тэжээх болж байна?
Бид одоо газрын хөрсөө хамгаалах асуудал дэвшүүлж тавиад, энэ асуудлыг
бүх ард түмнээрээ хэлэлцүүлж, товтой, тодорхой нэгэн шийдэлд хүрэхгүй
бол нэг л өдөр амаараа хар газар үмхэхдээ хүрээд (тулаад) байгаа юм биш
үү!
Хөрсөө хуулуулсан газар дэлхий, арьсаа хуулуулсан хүн, амьтан хоёр хичнээхэн удаан амьдрах аж!..
Энэ асуудлыг яг одоо нийт даяараа хэлэлцэхэд жаал жуул ажил амжуулж,
хөрст ногоон дэлхийгээ, түр ч бага ч болтугай баярлуулах юм биш үү?
Тамхины иш хаявал 300 еврогоор торгох хууль зарим орон гаргалаа. Нэг
евро манай 2177 төгрөгтэй тэнцдэг. Хууль гэдэг ийм хатуу чанга байж л,
улс орноо ард түмнээ хамгаалдаг аж. Тэгэхэд манайд нэг ам дөрвөлжин метр
газрын үр шимтэй хөрсийг ямар үнээр хамгаалах тухай хууль гаргаж,
түүнийг хэвшүүлэх, журамлах хэрэгтэй болоод байна шүү!!!
Газрын хөрс хамгаалах асуудал нутаг нутгийн иргэдийн эх оронч ариун зүрх сэтгэлтэй хүйн
холбоотой асуудал болох (байх) ёстой!
Малаа цөөлж, нэг малаа хэдэн малыг орлож ашиг шимээ өгдөг хэмжээнд
хүргэе л дээ!... Энэ зүг маш их яарах чухлаас чухал биш үү? Энд мэр сэр
эхлэл бий. Тэр маань удаашралтай байна!
Би бол феодализмын сүүлч цагийн малчны үр сад!..
Улсын сайн малчин гэхээр л 1940-1950 оны хооронд манайд хуралдаж
цуглаж, хойшхи цаашхи ажлаа голлон зөвлөж ярилцдаг, мал ба хөдөө аж
ахуйн тэргүүний сайчуулын дөрвөн удаагийн зөвлөлгөөнийг л би санадаг. Би
тэр зөвлөлгөөнд цөмд нь оролцсон.
Тэрхүү зөвлөлгөөнд оролцож байсан дэндүү ухаантай, гайхамшигт хөдөлмөрч
жинхэнэ малчин тэр л буурлуудын тостой нүнжигтэй бор царайнууд л миний
нүдэнд юуны урьд тусдаг.
Өнөөгийн манай малчид сүрхий соёлжуу болжээ. Үүнд баярлахгүй байхын эрх
алга. Харин одоогийн зарим малчдад, манай дээр үеийн дэндүү ухаантай,
гайхамшигт хөдөлмөрч, жинхэнэ малчны л залгамж чанар баахан дутагдаад
ирж байна уу даа гэж би бодож суудаг шүү. Бурууг хэлж, зөвийг сонсдог.
Би та бүхнийхээ хатуу агаад үнэн сургаал үгэнд баярлана аа.
Ээ та минь ээ, намайгаа уучлаарай. Би, уг нь бага насныхаа бас нэг
хөггэй явдлыг л чин үнэнээр нь та бүхэнд ичиж, цочихгүй өгүүлэх гэсэн
хүн л дээ.
Одоо түүнийгээ өгүүлье. Манай сум-нутаг, хавар намар их нүүдэл хийдэг.
Хаврын хан халуун эхэлмэгц нар халхалсан хорт шумуул гэнэт пархийн
дэгддэг. Тэр шумуул гарахаасөмнө, нутагусныхан маань сэрүүн уул-шил
нутгаа тэмцэн, ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөх мэт их нүүдэл
хийж нүүж амжихгүй бол хорт шумуулаас амьд гарах хүн амьтан байхгүй.
Цагаан морь тэр шумуулд шавуулаад, тэсч ядан амьсгаадаж газар хөрвөөгөөд
босоход улаан морь болчихсон
байдаг... Тийм болтол нь хөөрхий морийг хорт шумуул сордог. Энэ бол
ердөө 15-20 минутын дотор болно. Би ийм явдлыг нүдээр үзсэн... Хорт
шумуулд манайхан өртөж хохирч байсан.
Нутаг усныхан маань сэрүүн уул шил нутагтаа гараад, малын нуруу тэнийж,
хүний сэтгэл уужраад, удаж төдөлгүй, зуны, олон уул овоо тахих, сумын
болоод Өлгийн Шар-нуурын Хамгаалахын (Дотоод яамны тусгай хэлтсийн)
наадам эхлэн, цааш нь бараг зунжин найр наадам болно. Наадам бүгдэд
хурдан морь уралдаж, бөх барилдана. Манайхан ийнхүү зусланд гарахын
өмнөхөн, Цагаан-Түнгийн голдоо Бор овоогоо тахина.
Бор овоо, сумын төвөөс холгүй, Цагаан-Т\1нгийн голын цаад мөткиа дээр
(голынхоо эрэг дээрх бяцхан бор гүвгэр). Тэр нь дээрээ овоотой. Нутгийн
лам хар, иргэдээс хэн нь боловч арвай, хожгор (улаан буудай) тарьдаг нь
тариагаа тарьж гүйцэхээр, хур устай сайхан зун болж, тариагий маань
ургуулж хайрла! гэж тэр Бор овоог тахидаг. Тэгээд зусландаа нүүж гараад,
хамгийн түрүүнд Олон-нуурын зүүн биен дэх Хонгорын овоог тахина. Нэг
зун, Хонгорын овооны тахилгад, би, хурдан морь анх удаа унах болов.
Манайд хурдан морь байтугай хөл дүүх номхон морь ганц нэг. Би тэгэхэд
6-7 настай байсан байх. Анх хэний хурдан морь унаснаа санахгүй юм. Нэг
өдөр хурдан морь эхэлж үсэргэх (хөлслөх) болов. Уралдах морьд цөөн,
газар нь ч ойрхон. Хонгорын уулын наад хормойд юм. Газар нь надад танил.
Хурга ишиг хариулж Хонгорын уул болон түүний зүүн биеийн намхан уулс
хүрэхдээ, дандаа л тэр хормойг дайрна. Тэр хормой юутай вэ, гэхээр хад
асга ихтэй байсхийгээд л уулаас уруудсан, гүехэн гуу жалга олонтой. Би
хурдан морио унаад уралдах газраа очив. Морьд цөөн хүүхдүүд танил.
Хурдан морь унасан хүүхдүүд намайг хараад баярлаж байна.
Тэд, бид цөм танил. "Энэ минь хурдан морь унах болчихож. Овоо л доо." гэж тэд баярлаж байгаа юм.
Би цогц багатай. Бас аймхай. Чухам юунаасыг бүү мэд үргэлж л айж явах.
Хурдан морьд уралдах газраа очоод эгнэн зогсов. Зарим уралдаж сурсан
архаг хөөрүү морьд энд тэнд хазаар даран дүүхэлзээд сүртэй харагдана.
Хурдан морьд эгнэж гүйцэхээр уралдаан хариуцаж яваа хүмүүс! "За-а
явцгаа.” гэв. Морьд пижигнээд явж одов. Юунаас айсныгаа мэдэхгүй ээ. Би
мориныхоо амыг ар шилд нь наалдтал татаад, уралдалүй хоцорчихов. "Хүү
минь чи яав?” гэж хүмүүс асуув. "Айгаад!..” гэхдээ нулимс маань
мэлтэлзэж орхисон байв. "Э-ээ залуу бол залуу бол!.. Юунаас айсан
болоо!.. Даанч бага юм даа1... Зүгээр... мангадар (маргааш) чамайг морь
уралдахад сургана аа!..” гэж ах нар ярив.
Маргааш нь хурдан морь уралдуулахад, миний морийг хөтөлж баахан
давхиулаад "За-а одоо миний хүү, өөрөө морио жолоодоод давхиул!" гэв.
Би, уралдааны морьдын сүүл барьсан ч уралдаад хүрчихэв. Түүний
маргаашийн уралдаанд морь сайн унадаг нэг банди найз, өөрийнхөө морийг
бараадуулсхийж давхиулаад дажгүй уралдаж орхив. Овооны тахилгын хурдан
морины уралдаанд, унасан морь минь жолоо бариулчихав. Хурдан морь унаж
сурсан бага насны минь анхны хөгтэй явдал энэ.
Одоо хурдан морины уралдаанаас гарсан (хасагдсан) хөгтэй явдпаа
өгүүльө, Хурдан морь 16-17 нас хүртлээ арваад жил уналаа, Уралдааны
хурдан морийг уралдуулах биш нисгэдэг ид шидтэй, таван "Б" үсгээр
эхэлсэн нэртэй хүүхдийн нэг болов. Баглай, Билэгт, Балдан, Балжир гэдэг
багын найзуудынхаа хувь заяа одоо юу болж явааг мэдэхгүй.
1939 оны зун, Чучуугийн Баатар гэдэг хүү бид хобр, нутгийн Төрбат гэх
тагдгар баян бор өвгөн, хувийн хүч хөрөнгөөр байгуулсан, зуны гурван
сарын хугацаатай түр сургуулийн багш болов. Тэр үөд Баатар бид хоёр Ховд
аймгийн яамны харьяа Дундад сургуулийн долдугаар анги төгсгөсөн,
нутагтаа гэвэл бичиг үсэг мэддэг арав хүрэхгүй хүмүүсийн хоёр нь байв.
Тэр жил сумын наадам их өргөн болов.
Өргөн гэхийн учир юу вэ гэвэл манай сумын наадмын дараа өнөөх
Шар-нуурын Хамгаалахын (Дотоод яамны тусгай газрын) наадмыг их хөлтэй
хийх болж гэнэ.
Би тэр үөд нутгийнхаа Айтвааны Дамба гэдэг баяны хурдан бор морийг
нилээд хэдэн жил унасан байв. Дамба гуайн адуун сүрэг нутаг даяар их нэр
цуутай.
Тэдний адуун сүрэг маш том цогцтой. Одооны, бидний, сайн угсааны адуу
гэж хэлэлцдэг тэр ойлголтод л яг зохино. Миний унадаг тэр бор морь
уралдаанд заримдаа түрүүлнэ. Заримдаа айрагдана. Түүнээс доошоо орох
гэдэг номонд хазгай. Тэр бор морины онцлог гэвэл гараа ширүүнтэй.
Уралдах дөхөхөөр ааш араншин гэдэг нь унаж тогтоход бэрх!,., Уралдаан
эхэлмэгц түрүүлж цойлон гардаг хэдэн догшин гараатай морьдтой зуузай
холбоод гарна. Нуруун дээр нь тэсч тапюх ёстой бэрх!... Нүднээс нулимс
урсаад л явчихна. Залибарах юм, гараа нь татартал нуруун дээр нь тэсч
тогтох... Газрын цээж өнгөрөөд, бор морины минь явдал аандаа саарна.
За тэгээд, энэ наадмын хурдан морины уралдааны онцлог гэвэл Төрбат
хэмээх буянт буурлын зуны түр сургуулийн хоёр багшийн нэг болох Бааст
багш сурагчидтайгаа цуг уралдааны хурдан морь унаж яваа.
Миний бие цогц багатай учир дааганд хөнгөн, даавуунд арвитай гээд
хурдан мориноос буудаггүй. Наадмын хурдан морь унаж яваа хүүхэд дотор
Баатар багш, бид хоёрын шавь олонхи... Зарим шавь нар Бааст багшаас
цогцоор том. Наадмын их насны морь уралдах болоход Дамба гуай хэлж
байна.
-Ах нь өнгөрсөн шөнө, уралдах хоёр морины минь нэгэнд гай тохиолдож
байна гэж зүүдлэв. Юм яаж мэдэхэв, бор моринд минь болохгүй юм таарч
мэднэ. Тиймээс чи, их болгоомжтой яв! гээд тохмын минь урд талыг цоолоод
бор морины минь дэлэнд янгинатал бэхлэв. Хоёр оломы минь янзлаад,
өөрийнхөө, буурал ташаа гэдэг домогт жороо хээр мориныхоо (энэ хээр
морины өмнө гардаг жороо морь тэр үөд манай нутагт байсангүй) даруулга
олмыг аваад миний эмээлийг даран татаж өгөв. Уралдах газраа хүрлээ. Бүх
хүүхэд бууж биөэ хөнгөлөв. Олом жирмээ янзлав, Бүх морьдыг эгнүүлж
зогсоогоод, яг жигдэрлээ гэхээр "За явцгаа" гэж дохио өгнө. Уралдаан
эхлэв. ёс юм шиг түрүүлж, цойлж гардаг хэдэн омголон морьд гардгаараа
гарав. Уралдааны бусад морьд тээр хойно араас айсуй.
Тэгтэл, ямаралибан чөтгөр, хаанаас ньхатгасныгхэн мэдэж. Бор морь минь
гэв гэнэтхэн толгойгоо, тонгойлгон урд хоёр хөл хоорондуур хийн хэд
хүчтэй тонгочив. Би тогтож тэссэнгүй, эмээлээ салтаа хоорондоо
хавчаастай тээр тэнд үсрээд өгөв. Бор морь минь түрүүлэн одож буй өнөө
хэдэн морьдоо гүйцэн, хоёр овооны хоорондуур онь холбон далд оров, Би,
араас, уралдааны олон морьд ирэхээс урьд эмээлээ шүүрэн замаас гарав.
Эмээлээ харвал даруулга олом тайларсан, тасаэсан зүйлгүй, битүү гогцоо
оргиод байж байх. Ийм гайхалтай, хүн итгэмгүй юм үзэв. Бор морь
толгойгоо урагшаа тонгойлгон цовхочсон нь эмээлий минь мулт шидсэн хэрэг
байх. Түрүүчийн морьд овоо хоорондуур гарч, цааш тонгойхын өмнө Билэгт
миний бор морийг хажуугаар нь өнгөрөхөд, жолоог нь шүүрэн бариад. миний
мориноосоо ойчсоныг мэдээд эргэж харсан боловч миний дэндүү хол
хоцорсныг мэдээд, морий минь орхич цааш оджээ.
Намайг уралдааны морь тавьсан нэг хүн сундлав, Би, бор мориныхоо тухай
бөөн бодол болж явав. Бор морь минь овоо хоорондуур гарч, цааш
тонгойгоод, цаад зүүн дор хойд Олон-нуурын наад хөвөөд ойрхон байгаа
ижил сүрэг, айл гэр рүүгээ очдог болов уу. Эсвэл түрүүчийн морьдтойгоо
уралдсан чигтээ, наадмын хурдан морь барих газар уралдаад очдог болов уу
гэж ацан бодол болсоор наадмын морь барих газар хүрэв. Бор морь минь
Ноост гэдэг ахын түрүүлсэн хурдан бор морины дараа Билэгтийн унасан
морьтой зэрэгцэн оджээ. Уг нь хүүхэдгүй ирсэн морийг нэг ухрааж
гуравдугаарт оруулж барих номтой ч угаасаа хурдан Борыг- минь
хайрлацгаасан биз. Хоёрдугаарт хоёр морь оруулж, Бор морий минь хайрлан
"хүндэтгэжээ". Энэ явдалд магнайгаа хагартал баярлав. Үүнээс хойш хурдан
морь унасангүй.
Ингэж би, анх хурдан морины уралдаанд орсон. Мөн ингэж хурдан морины
уралдаанаас хасагдсан хөгтэй явдалтай хүн дээ.Энэ уралдаанд, хурдан
морины уралдаан зохион байгуулсан ах нарын нэгтэй сундалдаж, наадмын
морь барьсан тэр хол газар ирэхдээ, тэр ахын морины хөлсөнд бөгсөн биө
минь норж түүнээс болж ямар их зовлон үзсэн гэж санана аа. Тэр бүхнийг
энд нуршаад яахав. Ер нь ядуугийн зовлонг, ядуу хүний үр сад гэдэг янз
бүрээр л үздэг юм билээ.
Бөхийн Бааст /Ардын уран зохиолч/
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15645
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих