Байдар жанжны удирдсан Монголын
цэрэг 775 жилийн тэртээ 1241 оны гуравдугаар сарын 28-нд Польшийн
томоохон хотуудын нэг Краковыг эзлэн авсан тухай хэд хэдэн түүхэн эх
сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Монголын цэрэг Оросыг эзлэн
түрэмгийлснийхээ дараа 1241 оны эхээр Польш, Унгарт цөмрөн орсон байдаг.
Польш, Чехийг холбоотон Унгартай хүчээ нэгтгэхээс сэргийлэн Монголын цэрэг гурав хуваагдсан бөгөөд Байдар жанжны удирдсан хэсэг Польшийн илт давуу хүчтэй Хмельник, улмаар Торчокийн дэргэд тулалдаж ялалт байгуулаад стратегийн хувьд маш чухал байрлалтай Краков хотод тулж иржээ.
Торчокийн тулалдааны дараа Краковын захирагч Ичэмхий гэгч Болислав хотоо орхин зугтсан тул удирдлагагүй болсон хотыг монголчууд түвэггүй эзлэж удаан сааталгүй цааш Вроцлавыг зорьсон гэдэг. Байдарын цэрэг Одер мөрнийг гатлах үеэр тагнуулын толгой хэсэг рүү нь польшууд гэнэт довтлон бут цохижээ. Байдарын үндсэн цэрэг Одер мөрөн дээр хүрэлцэн ирэхэд хэдий давуу хүчтэй байсан ч польшууд тулалдалгүй Вроцлав руу ухарсан аж.
Үүний дараа Байдарын цэрэг Легницийн ойролцоо Францын тамплиер, Германы Тевтоны одонгийн шилмэл цэргүүдээр хүч сэлбэсэн Польш, Чехийн нэгдсэн армийн илт давуу хүчтэй тулалдан бутцохисон юм. Тэрхүү тулалдаанд Польшийн хаан Генрих амь үрэгдсэн гэдэг билээ.
364он
Зүүн Ромын буюу Византийн эзэн гүрэн анх удаа дотроо Баруун, Зүүн гэж хуваагдах болж, сүр хүч нь улам бүр доройтоход хүрчээ.
1939он
Испанийн фашист дарангуйлагч Франкогийн цэрэг бүгд найрамдахчуудын
хамгаалж байсан Мадрид хотыг бүрэн эзэлснээр тус улсад олон жил
үргэлжилсэн иргэний дайн дуусгавар болжээ. Генерал Франког эсэргүүцсэн
бүгд найрамдахчуудын эгнээнд ЗХУ, АНУ, Англи гээд олон орны сайн
дурынхан тулалдаж байсан юм.
1944он
Шведийн нэрт хүүхдийн зохиолч Астрид Линдгрен мөсөн дээр хальтирч хөлөө
хугалан хэвтэрт ороод өөрийн охин Карин ярьдаг байсан "урт оймст
Пеппи”-гийн тухай үлгэрүүдээ эмхтгэн бичиж эхлэхэд хүрчээ. Энэ золгүй
үйл явдлаас ганцхан жилийн дараа "Урт оймст Пеппи” зохиол хэвлэгдэн швед
эмэгтэйг дэлхий даяар алдаршуулсан билээ.
1969он
Шведэд болсон хоккейн ДАШТ-д Чехсловакийн баг ЗХУ-ыг 4:3 харьцаагаар
хожсоны дараа Чехсловак даяар ард иргэд цуглаан жагсаал зохион байгуулж,
ЗХУ-ын цэргийн ангиуд руу довтлох тохиолдлууд ч ажиглагджээ. 1968 оны
наймдугаар сард ЗХУ Чехсловакт цэргээ оруулсны дараа хоёр орны хоккейн
багуудын тоглолтууд улс төрийн өнгө аястай болж иржээ.
1986он
АНУ-ын Нью-Йорк хотноо орчин үеийн поп хөгжмийн хамгийн өвөрмөц имижтэй,
бас хамгийн их дуулиан тарьдаг эмэгтэй дуучдын нэг Леди Гага (жинхэнэ
нэр нь Стефани Жерманотта) төржээ.
Б.Барс
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих