Хэд хоногийн өмнө нэгэн найзтайгаа тааралдаад элдэв яриа өрнүүлэн суутал
тэрбээр тун удахгүй Япон орноор аялах бодолтой байгаагаа хэлээд хамт
явахыг санал болголоо. Ээлжийн амралтаа аваад удаагүй байгааг ч хэлэх
үү, эртнээс нааш далдхан бодсоор ирсэн Япон руу цөөн хоногоор ч атугай
аялаад ирэхсэн гэсэн хүсэл маань ч сэргээд ирлээ.
Ингээд хэзээ ч үл мартам сайхан дурсамж үлдээсэн аялал маань эхэлсэн юм. Бид Окинава арлаас эхлэн аялалаа төлөвлөж, Летс трэвел компаниар аялахаар шийдлээ. Учир нь энэ арлынхан хөгширдөггүй гэдэг яриа сэтгэлийг минь соронздон татсан юм.
Өглөө Нахагийн нисэх онгоцны буудал дээр буулаа. Хамгийн түрүүнд анхаарал татсан зүйл бол нээрээ л энэ арал дээр хөгшин хүн байдаг юм болов уу? гэсэн бодол. Хаашаа л харна залуу, идэр насны /40 орчим л настай гэмээр/ хүмүүс харагдана. Гайхаш төрөөд учрыг лавлавал, тус арлынхан хүн амын дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлдэг, бас эндхийн хүмүүст тэтгэвэрт гарна гэсэн ойлголт байдаггүй юмсанжээ.
Окинава арал нь санго шүрээр хүрээлэгдэн оршдог бөгөөд ундны ус нь шүрээр шүүгдэн цэвэрлэгддэг бөгөөд энэхүү шүрэн усаа "далайн сүү” гэж нэрлэдэг юм байна. Хүмүүс урт удаан насалдаг нууц нь магадгүй түүнтэй холбоотой ч байхыг үгүйсгэхгүй.
Бид шууд л Үми Кажи далайн зүг хөдөллөө. Өмнө нь далай гэгчийг нүдээрээ үзэж байгаагүй сэтгэлийн минь хөдлөл, басхүү оргилон буй бахдалыг үгээр хэлэхийн аргагүй ээ. Бидний буусан буудал яг далайн эрэг дээр. Ердөө хажууханд нь шүү, гучаадхан алхамын цаахна л далай цэлийнэ. Буудалдаа төвхөнчихөөд л шууд далайн эрэг дээр очлоо.. Зах хязгаар нь үл харагдах далай... далайн өвөрмөц үнэр... тэртээ чинадаас сэвшин үлээх салхин...
Далайн усанд орж, эрэг дээр хэсэг саатлаа. Дээр хөхрөн харагдах цэнхэр тэнгэр, дэргэд цэлийн харагдах хөх далай... Аль алинд нь хязгаар үгүй мэт.
"Муу хүн идсэнээ" гэдэг ч Окинавагийн хоолыг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Далайн орон учраас загас, далайн ургамал, амьтанг түлхүү хэрэглэх юм. Далайн усан үзэм, магуро загасны суши гээд л... Бодохоос л өнөө хэр арааны шүлс аяндаа асгараастай. Хоолны даруулга болгон сакэ хүртэцгээлээ. Дараа нь ойрмогхон орших Сакэний үйлдвэрийг сонирхолоо. Торхон хэлбэрт 4 давхар байшин нь их өвөрмөц юм билээ.
Арлын сайхныг бахдан явсаар аль хэдүй нь орой болсныг ч анзаарсангүй. Буудалдаа ирээд цонхоо цэлийтэл нээчихээд далай ширтэнгээ тэрхүү зөөлөн агаарыг шуналтайяа сорон зогсоход эгээтэй л далайн ус өлмийд минь хүрэх шиг санагдсан шүү. Тэрхэн мөчид
Ай далай чи нүд минь юм уу
Аглагхан дэлхийн мэлмий юм уу...
гэсэн мөрүүд урган гарсаныг хурдхан шиг тэмдэглэлийн дэвтэртээ таталган үлдээлээ.
Сэтгэлд тод үлдсэн бас нэгэн гайхалтай газар бол Чираүми харуум /аквариум/. Тэр чигээрээ алмайрал, гайхашрал. Энэ далай гэгчид чинь ер нь хичнээн зүйлийн амьтан, ургамал байдаг юм бэ? Араа шүд нь арзайсан аварга том загас, эрээн, мяраан сэрдхийлгэм дүр төрхтэйгөөс авахуулаад өчүүхэн жижиг нялцгай биетүүдийг яг дэргэдээс нь харж, бүр нүүр тулж "уулзлаа” шүү дээ. Дэлхийд ховордсон аварга халимтай зургаа татуулж амжсан гээд бод доо!
Бас нэг зүйлийг хэлмээр санагдаад бүүр хэл загатнаад байнаа. Тэр нь shopping. AEON, Ashibana хоёроор ороод гарахгүй бол "цүнх гомдоно” шүү. За тэнд бол ч нохойн битүү туурайнаас бусад нь цөм байнаа. Алдарт Armani, Michael Kors, Coach, Nike, Adidas, Swarovski, GAP, ZARA, UNIQLO, OAKLEY, American Eagle, Old Navy, G Shock-оос эхлээд ёстой л бүх бараа бүрэн жагсжээ. Сонголт ихтэй, үнэ боломжийн ёстой л Итгэлт ахын хэлсэнчлэн "гэр бүлийнхэндээ хайртай хүний ордог газрын нэг дээ”. Бас 100 иений дэлгүүрээр ч ороод амжсан. Япон бараа л бол япон бараа шүү дээ, чанарын хувьд харьцуулашгүй.
Ер нь Окинава арал Энхтайвны музей, Наха хотын гол гудамж болох Кокүсай доори зах, Т галерей... гээд л нүд баясгах газрууд олонтой юмаа Окинавагийн сонирхолтой зүйлсээс нэлээдийг үзэж амжсан ч бас үзэхийг хүссэн газрууд зөндөө үлдлээ.

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=16160
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих