Бас нэгэн төрийн албан хаагч бол МАН-намын Фронтод зүтгэгч "Чойбалсан
хөгжил” ОНӨҮГ-ын дарга Ц.Сүхбаатар. Хүмүүс түүнийг хогийн Сүхээ гэдэг нь
ажилтай холбоотой юу өөртэй нь холбоотой юу бүү мэд. Тэрээр одоо Хэрлэн
сумын ИТХ-ын Төлөөлөгч нэгэн. Намын шинэ залуу залгамж халаа гэж
нэрлэгддэг. 2012 оны сонгуулийн дараах МАН-ын ялалтын бялуу хуваалт
түүнийг нэг хэсэгтээ тойрсоор жил гаруйн өмнө энэ албанд журмын нөхрөө
жийн байж томилогдсон нэгэн. Түүний хувьд одоо 30 хүрч яваа ч Улс төрийн
замналаа сургууль төгсөж ирээд л эхлүүлсэн гэхэд болно. Гэхдээ тэр
чамгүй сүйхээтэй нэгэн. Анх тус газрын даргаа томилогдоод тулгамдаж
байсан олон асуудлыг шат дараатай шийдэж чадсан. Ёстой л нөгөө залуу
хүний эрч хүчээр дүүрэн ажиллахыг бол үзүүлсэн. Гэхдээ энэ ажил нь түүнд
чамлагдаж байгаа бололтой үгүй байсан бол өргөдлөө өгөхгүй байсан биз.
Түүний хувьд Хэрлэн сумын аль нэг багт үзэх байх. Өмнөх сонгуулиар
намын жагсаалтаар хөнгөхөн гулгаж орсон түүнд шат ахиж буй улс төр нь
энэ удаа хүндхэн л байх болов уу даа
dfact.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=16184
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих