Дорнод аймагт Волейболын шинэ холбоо байгуулагдсан гэж дуулаад бид Пүрэвсүрэнгийн Энхтүвшин дасгалжуулагчаас ярилцлага авлаа.
Сайн байна уу.Танд энэ өдрийн мэнд хүргье. Юуны өмнө танд ажлын өндөр амжилт хүсье.Одоогоор танай Шидэт бөмбөг волейболын төрийн бус байгууллага хамгийн сүүлд нээгдсэн шинэ волейболын байгууллага боллоо.Та энэ талаараа сэтгэгдлээ хуваалцаж уншигч олонд өөрийгөө танилцуулна уу?
-Баярлалаа.Миний хувьд биеийн тамирын багш дасгалжуулагчаар 20гаруй жил ажиллаж байна.Дорнод аймагтаа волейболын хөгжлийн төлөө "Шидэт бөмбөг” холбоо ТББ байгууллагыг шавь нар,сэтгэл нийлсэн залуусын хамт байгуулаад удаагүй эхний ажлууд маань эхлэлийн шатанд явж байна.Аймагт маань волейболын спорт хэдийгээр нийтэд түгсэн спорт тоглоом боловч илүү дээд түвшинд тамирчдыг төрүүлэн гаргах,тэмцээн уралдаан,сургалт,дасгалжуулалтын ажлыг тогтмолжуулах ажлууд хоцрогдолтой явж ирлээ.Аливаа нэгэн спорт хөгжихөд эдийн засаг хэрэгтэй боловч юуны өмнө түүнийг хөгжүүлэхэд идэвхтэй явах сэтгэл зүрх чухал юм байна.Тиймээс волейболын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй бид бүхэн нэгдэж энэхүү холбоог байгуулаад байна.
Шидэт бөмбөг төрийн бус байгууллагын зорилго нь юу вэ?2016 онд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
"Шидэт бөмбөг " төрийн бус байгууллага нь Дорнод аймагтаа волейболын спортын хөгжлийг шинэ түвшинд гаргах,сургалт дасгалжуулалтыг тогтмол явуулах,залуучууд болон насанд хүрэгчдийн шигшээ багийг байгуулах, бэлтгэл хийх боломж нөхцлийг хангах, улс бүсийн чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцох,шилдэг тамирчдыг төрүүлэн гаргахад гол зорилго нь оршиж байна.Энэ 2016 онд бидний аймагтаа хийх томоохон ажлууд гэвэл шүүгчийн болон дасгалжуулагчын сургалт зохион байгуулах,залуучууд насанд хүрэгчдийн дунд Лигийн тэмцээн болон элсний волейболын тэмцээн зохиох,хүүхэд багачуудынхаа дунд насны ангилалтай Үе тэнгийнхэн тэмцээнийг хийх, ахмад волейболчдоо алдаршуулах зэрэг олон ажил төлөвлөж байна.Дашрамд хэлэхэд насны ангилалтай Үе тэнгийнхэн тэмцээнийг 2006 оноос миний бие санаачлан зохиогоод өдгөө 10 жилийн нүүр үзэж байна.Цаашлаад хил залгаа Хэнтий Сүхбаатар аймгууд болон ОХУ-н Чита муж, БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгуудтай түншийн холбоо байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.
Монголын волейболын хөгжлийн талаар өөрийн бодлоо хэлэхгүй юу?
Багийн спортоос Монгол улсад хамгийн түгээмэл хөгжсөн нь волейболын спортыг гэж боддог.Анхан дунд шатандаа волейболын хөгжил сайн.Одоо олон улс тивийн хэмжээнд хүчтэй өрсөлдөгч болох ёстой байх.Энэ спортдоо үнэнхүү дуртай хүний хувьд хэлэхэд олон улсын тэмцээнд Монголын баг айлгадаг болох цаг удахгүй байгаасай гэж бодож байна.
Та олон жил дасгалжуулагч хийсэн.Таны амжилтуудаас дурдвал?
Би их сүртэй олон амжилттай хүн бишээ.Багш хүний бахархал шавь нар нь байдаг.Миний бэлтгэсэн хүүхдүүд маань аймагтаа 7 түрүүлсэн.Бүсээс 1 Алт,2 Мөнгөн медаль авсан. Улсын чанартай тэмцээнээс 2010 оны Идэрчүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль,Улсын аваргаас Хүрэл медаль,2012,2013 онуудад Монголын волейболын холбооны цомын төлөөх тэмцээнээс Мөнгө Хүрэл медаль,2013 оны сонгон шалгаруулах тэмцээнээс Хүрэл медалыг тус тус авсан.Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний Шилдэг тоглогчоор шавь А.Түвшинтөгөлдөр, М.Өсөхбаяр нар маань шалгарч байсан.Ийм л байна даа.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.













Сэтгэгдэл бичих