Мөн түүний хоригдож байгаа хэсэгт дандаа эрэгтэй хүмүүс хоригдож байна. Гуравдугаар сар гартал огт салхилуулаагүй гэсэн. Ар гэрээс нь ирсэн зүйлийг оруулдаггүй, ариун цэврийн хэрэглэл, хувцас эм, чихэрлэг зүйлийг нэвтрүүлэхгүй байгаа нь залхаан цээрлүүлэлтийн хэлбэрийг агуулж байгаа юм. Үзэг цаас өгөхгүй, захидал харилцааг нь хясан боох, гадаад ертөнцөөс бүрэн таслах арга замыг удаан хугацаагаар хэрэглэж байгаа нь сэтгэл санааны хувьд залхаан цээрлүүлт гэж ойлгож болохоор байна.
Хоёрдугаарт, Ардчилсан оронд хүнийг маш нууц объект мэтээр олон түмнээс, ар гэрээс нь, УИХ-ын гишүүдээс нууж болдог тогтолцоон доторхи ардчилсан бус тогтолцоо үүсчихсэн байна. Энэ тогтолцоог яаралтай цэгцлэх шаардлагатай. Ийм тогтолцоо Ардчилсан оронд байх ёсгүй. Сүүлийн 20 гаруй жил хүний эрхийг хамгаалж олон газраар явж үзсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг хүнийг нуудаг ийм сонин тогтолцоо манай улсад байна гэж зүүдлээ ч үгүй. Энэ бүхнийг хууль хэрэгжүүлэх байгууллагуудын гар, хөл оролцоод хийж байгаа нь Ардчилсан засаглалтай оронд байж боломгүй үйлдэл. Тиймээс хүний эрхийн нөхцөл байдлын талаар албан бичиг хийж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн.” гэлээ.
Б.Булганы ээж Д.Байгалмаа хүний эрхийг зөрчиж байгаа талаар дээрх хоёр гишүүнд хандсан байна. Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Д.Байгалмаагийн хүсэлтийн дагуу Төв аймаг дахь цагдан хорих төвд энэ сарын 13-нд очжээ. Гэтэл Б.Булганы хоригдож буй хэсэг рүү УИХ-ын гишүүдийг оруулахгүй хэмээн хуулийн байгууллагын ажилтнууд хаасан байна. Үүнийг эсэргүүцсэн Ц.Оюунгэрэл гишүүн Цагдан хорих төвийн шалан дээр суужээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих