
Өнгөрсөн сард Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатарыг шүүгчид нөлөөлсөн хэмээн захиргааны арга хэмжээ авсан байсан.
Тэгвэл шүүгчид нөлөөлсөн тохиолдол дахин гарлаа. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаярт хэргийн оролцогч Х.Ариунтуяа нөлөөлсөн хэмээн үзэж, торгуулийн арга хэмжээ авчээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл болон Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Х.Ариунтуяаг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 920 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
В.Бат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих