УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат саяхан "Сайдын цаг”-т оролцох үеэрээ хүнд үйлдвэр хөгжүүлэх чиглэлийн ажлууд урагшилж байгаа гэдгийг онцлоод Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих Засгийн газрын тогтоол гарч, байршлыг тогтоосон гэдгийг мөн хэлсэн юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих компаниудын уралдаант шалгаруулалтыг зарлаж, материалуудыг хүлээж авсан байна. Үндэсний консерциум оролцсон дөрвөн компани шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлж, шалгаруулалтад ороод ажилдаа ороход бэлэн болсон ажээ. Засгийн газрын 2016 оны 75 дугаар тогтоолын дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчдыг сонгох уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж, 4 консорциумаас уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтээ ирүүлжээ.
ҮҮНД:
Монгол-Канадын хамтарсан консорциум
СРР-МАХ консорциум (Монгол-Хятадын хамтарсан)
Монгол-Хятадын хамтарсан консорциум
Ай Эс Эн /ISN/ (Монгол-Английн хамтарсан консорциум)
Үүнээс харахад газрын тос боловсруулах үйлдвэр барихад Дотоодынхоо түүхий эдэд тулгуурласан үйлдвэрийг барихад сонирхол өндөр байгаа нь ажиглагдаж байгаа гэдгээ салбарын сайд хэлж байсан юм. Харин тус үйлдвэрийг барихтай холбоотой дараагийн ажил нефть дамжуулах хоолойг концессын гэрээгээр барих ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулагдсан байна. Зохион байгуулалтын бэлтгэл ажил дуусахаар ойрын хугацаанд Дорнод аймгаас Хэнтий аймгийн Бор-Өндөр хүртэлх 540 км нефтийн хоолой дамжуулах ажлын тендерийг зарлах ажил эхлэхэд бэлэн болжээ. Одоогийн байдлаар зэс баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ -г бэлдэх ажил явагдаж байгаа аж.
Эх сурвалж: Мэдээ.мн Т.БАТСҮРЭН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих