Аймгийн
Эрүүл мэндийн газраас 18-аас дээш насны эрэгтэйчүүдийн дунд цусны
даралт ихсэлтийг илрүүлэх үзлэг хийхэд хамрагдсан эрэгтэйчүүдийн дийлэнх
нь цусны даралт ихсэлттэй гарчээ. Үзлэгт
орвол зохих эрэгтэйчүүдийн 42 хувь нь орсон боловч цусны даралт
ихсэлтийн анх болон давтан оноштой эрэгтэйчүүд 21,4 хувь байжээ. Манай аймгийн хүн амын нас баралтын нэгдүгээрт зүрх судасны өвчин сүүлийн 6 жилд тэргүүлж байгаа нь анхаарал татсан асуудал болоод байгаа юм. Анх оношлогдож байгаа эрэгтэйчүүд өөрсдөө цусны даралт ихсэх эрсдэлтэй гэдгээ огт мэдэхгүй байсан гэдгийг тодотгож байна.
Түүнчлэн үзлэгт орохоос зайлсхийх тохиолдол байснаас гадна байгууллага аж ахуйн нэгжүүдийн зохион байгуулалт туйлын дутмаг, эрэгтэйчүүдийн үзлэг гэхэд гайхах, алмайрах, үл тоох хандлага ажиглагдаж байсныг эмч нар хэлж байна. Үзлэгийн дүн гарснаас хойш зарим албан газар зөвхөн даралт үзэх биш эрүүл мэндийн бусад үзлэгт эрэгтэйчүүдээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих