Хаврын тариалалт хэзээ мөдгүй эхлэх гэж байгаа энэ үед Дорнод аймгийн Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид "Хүнс хөдөө аж ахуйн салбарт бүтээмжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд аймгийн тариаланчдын зөвлөгөөнийг 2016 оны 04 сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа. Зөвөлгөөнөөр 2016 онд тариалалтанд мөрдөгдөх агро горим, энэ онд гурилын үйлдвэрүүдэд хүлээн авах улаан буудайны төлөвлөлт, үүлэнд зориудаар нөлөөлөн хур тунадас оруулах зэргийг хэлэлцэхийн хамт хөрс хамгаалалт, таримал ургамалд хэрэглэгдэх ургамал хамгааллын бодис, шинээр нэвтэрч байгаа техник технологи, тоног төхөөрөмжийн танилцуулга явагдажээ.
Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, ХХААГ, Ус цаг уур, орчны шинжилгээний алба болон сумдад үйл ажиллагаа явуулдаг тариалангийн аж ахуйн нэгжийн төлөөлөл болон Дархан-Уул аймгийн төлөөлөгчид оролцлоо.
Зөвлөгөөнд Тариалангийн зориулалтаар газар эзэмшилт, ашиглалтад хэмжилт, 2016 онд дотоодын гурилын үйлдвэрт улаан буудай хүлээн авах төлөвлөгөө, Тариалангийн үр сортын бодлого болон Тариалангийн талбайн төлөв байдал, тариалангийн технологи хийсэн судалгааны ажлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллүүдийг өгсөн.
Жил болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээний энэ жилийн онцлог нь тариалангийн үйлдвэрлэлийг шинжлэх ухаанчаар хөтлөн явуулахад чиглэгдсэн хөрс хамгаалах, үр сортыг зөв сонгон тариалах сургалт зөвлөгөаг өгснөөрөө тариаланч оролцогчд идэвхийг өрнүүлсэн.
Мөн тариалан бүхий сум, орон нутгийн түвшинд 2016 оны 01 сараас мөрдлөг болгон эхлээд байгаа ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН үзэл баримтлалын талаар сурталчилан танилцуулах, малчин, тариаланчдын хоорондын маргааныг хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэж байх талаар санал хүсэлтээ уламжлан ажиллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих