Тогтсон уламжлалын дагуу өчигдөр намын бүлгүүд хуралдах байлаа. Гэвч өчигдөр АН-ынхан бүлгийн хурлаа хийж чадсангүй. Учир нь АН-ынхан өчигдөр бүлгээрээ бус фракци, фракциараа өрөөнүүддээ хуралдсан талаар эх сурвалжуууд мэдээлж байгаа юм. Тэд ийнхүү хуралдах болсон шалтгаан нь УИХ-аар хэлэлцэгдэх намын жагсаалттай холбоотой ажээ. Өнгөрсөн долоо хоногт АН-ынхан мэдээлэл хийж "Цэцийн дүгнэлтийг манай бүлэг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ" гэж мэдээлсэн. Гэвч тэдний дунд нөгөө л бүлэг, фракциуд нь асуудлыг өөр зүг хандуулж эхэлсэн бололтой. Цэц сонгуулийн тухай хуулиас намын жагсаалттаар сонгогдоно гэх хэсгийг хасах шийдвэр гаргаж түүнийгээ УИХ-д хүргүүлээд байгаа. Хэрэв тийм байдал үүсвэл тойргоос сонгогдох магадлал тун бага гишүүд нь ийнхүү арга зам сэдэж эхэлсэн бололтой.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ынхан намын жагсаалтын зүсийг хувиргаж оруулж ирэхийг дэмжих талаар ярилцаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, өмнөх сонгуулиар сонгогчид намыг нь дугуйлдаг байсан бол энэ удаад намыг нь биш хүнийг нь дугуйлах аж. Өөрөөр хэлбэл намын жагсаалтын ард нуугдаад хар халзан хурга ч орж ирж болзошгүй гэж байгаа юм бол сонгогчид 28 нэрс дундаас өөрийн дэмжихийг хүссэн нэр дэвшигчээ сонгоно гэсэн үг юм. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэж байсан уг хуулийн төслөөр МҮАН-МАХН-ын Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан. Тэрхүү завсарлага нь өнөөдөр дуусч байгаа. Тиймээс ойрын өдрүүдэд энэ асуудал шийдэгдэх байх. Дахиад завсарлага авах гэсэн ч цаг маш байгаа.
Жагсаалт байхгүй болсоноор хоёр төрлийн гишүүд хамгийн их хохирно. Нэгдүгээрт жагсаалтын ард нуугдаж орж ирдэг тойргоос дахиад сонгогдохгүй, мөнгөтэй гишүүд. Хоёрдугаарт үүлэн чөлөөний завсараар УИХ-д орж ирсэн хүмүүс. Тэднийг "оймс"-ныхон ч гэж нэрлэх нь бий. Энэ сонгууулиар намаад ямар ч хамаагүй үнэ цэнээр ялалт байгуулахын төлөө улайран тэмцэж байна. Эрх баригчид ингэхийн тулд хууль дүрмүүдэд өөрсдийн хүссэнээр өөрчлөлт, шинэчлэл хийж эхэллээ. Жагсаалтыг байхгүй болгосон тохиолдолд том мажоритари уу, жижиг мажоритари уу гэдгийг шийдэх гэж бас л нэлээд улстөржих тодорхой. Гэхэдээ тэд ямагт өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгосоор ирсэн шүү дээ.
Гэвч АН-ынхан мянга фракцилж асуудалд хандаад нэмэргүй л дээ. Фракциар шахалтаар АН-ынхан жагсаалтын зүсийг хувиргаж хэвээр үлдээх шийдвэрийг УИХ-аар гаргалаа ч гэсэн тав алхамгүй л улс төр байх болно. Учир нь УИХ-аас Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Цэц их суудлаараа хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана. Цэц нэгэнт гаргасан шийдвэрээсээ буцна гэдэг юу л бол. Хоёр долоо хоногийн өмнө дунд суудлаараа хуралдахдаа 5 гишүүнтэй хуралдсан. Үүнээс дөрөв гишүүн нь намын жагсаалтыг Үндсэн Хууль зөрчсөн гэж үзсэн. Хэрэв их суудал нь хуралдвал 7 гишүүн орно гэж эх сурвалжууд мэдээлсэн. Үүний дөрөв нь жагсаалтыг авч хаях талд зогсож байгаа шүү дээ. Ер нь эрх баригчид яаж ч зүтгэсэн үнэнд гүйцэгдэх л байх даа.
Ч.Ган /ZALUU.COM/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих