Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргыг томилдог. Томилсоор ч ирсэн. Энэ эрхийнхээ дагуу АТГ-ын даргад Х.Энхжаргалыг санал болгоод байгаа. Харин үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нарын гишүүн АТГ-ын даргыг Ерөнхийлөгч бус УИХ олонхиороо томилдог байх хуулийн төслийг өргөн барьсан. Тэд Ерөнхийлөгчөөс АТГ-ын даргын томилгоог булааж авч чадах уу.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас авахуулаад АТГ-ын даргаар дамжуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дарамталж байна гэх мэдээллийг хийх болсон. Мөн МАХН-ын хувьд ч ийм зовлонтой. Намынх нь дарга Н.Энхбаяр болон эргэн тойрных нь хүмүүсийг АТГ-аас шалгаж буй. Хэзээ мөдгүй барьж, хорьж мэдэхээр байгаа. Үүнийг МАХН-ынхан хэлмэгдүүлэлт, улс төрийн шалтгаан гэж тайлбарладаг. Иймд тэд АТГ-ын даргыг УИХ томилдог болсноор дарамтын асуудал ард хоцорно гэж тооцоолсон бололтой.
АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилохтой зэрэгцээд орж ирсэн хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжих болов уу. Ерөнхийлөгчөө тэр эрх мэдлийг нь авах уу. Хэрэв гишүүдийн олонхи дэмжвэл энэ хувилбар боломжгүй биш боломжтой болох юм. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг санал болгохгүй байлаа гэхэд хэн эрх барьж байна тэр нам л АТГ-ын даргыг зүтгүүлж, өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах биз. Улс төрийн ийм бохир тоглоом болчихоод байгаа АТГ-ын дэргэдээс Мөрдөн байцаах албыг татан буулгаж, АТГ бол зөвхөн соён гэгээрүүлэх ажлыг хийдэг болчихвол тэд ингэж хошуурах нь мэдээж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих