"Сэтгэлийн мянган өглөг" аянд нэгдэх хүсэлтээ ирүүлж байсан Багануур дүүргийн Ерөнхий боловсролын 125-р сургуулийн гамшигаас урьдчилан сэргийлэх, танин мэдэхүйн сургалт суртчилгаа явуулах зорилготой өсвөрийн "Нүүрэнтэйн аврагчид" клубын ахлагч, сурагч У.Төрболд, гишүүд, сургуулийн нийгмийн ажилтан Ц.Эрдэнэбаярын хамт хандивын байранд энэ амралтын өдөр 140км-ын холоос хүрэлцэн ирж өөрийн клубын үйл ажиллагаа, зохиож байгуулж байсан сайн үйлсийн аянуудаа танилцуулж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст сэтгэлийн дэм хайрлалаа. Аяныг 5-р сарын 3-наас 13-ныг хүртэл зохион байгуулж Багануур дүүргийн Хаан банк, Прокурорын газар, Нийгмийн даатгал, Татварын хэлтэс, Хэрлэн худалдааны төв, сургуулийн сурагчдыг хамруулан 237.520 төгрөг цуглуулж хандивлалаа. Тус клубын удирдагч БНД-ийн Онцгой байдлын аврах 64-р ангийн дэслэгч С.Энхманлай, клубын ахлагч У.Төрболд (10-1 анги), клубын гишүүд Н.Энхлэн (10-1 анги), Б.Хашжаргал (10-1 анги), Т.Төртулга (10-1 анги), Х.Хулан (10-1 анги), Б.Наранцацрал, (10-2 анги), А.Энхжин (7-1 анги), Б.Мөнхтүшиг (7-1 анги), Г.Ариунзул (7-1 анги), Ж.Нандин-Эрдэнэ (7-1 анги), Б.Дорждугар (7-1 анги), Э.Мөнгөжин (7-1 анги) нар болон нийт Багануур дүүргийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ Дорнодчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж, эрүүл энх, сурлагын өндөр амжилт хүсье! Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=16928
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих