Монгол улсын иргэн 33 настай
эрэгтэй АНУ болон Канадын хилийг явганаар нэвтрэх гэж байгаад баригдаж,
саатуулагдсан байна. Тодруулбал, энэ сарын 17-нд Канадаас АНУ руу хууль
бусаар, ойн хэсгээр явган нэвтрэх гэж байхад холбогдох албаныханд
баригджээ. Энэ иргэний талаар Гадаад хэргийн яамны Консулын газарт
мэдэгдэхдээ "Канад улсаас цагаачлал хүссэн ч олгоогүй тул АНУ-руу
орохоор шийдсэн” гэжээ. Хил зөрчсөн этгээд энэ тухайгаа ар гэрийнхэндээ
мэдэгдэхийг хүсээгүй тул түүний нэрийг холбогдох байгууллагаас нууцалсан
байна.Б.Саран
itoim.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=17063
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих