Германчуудаас Гитлерийн тухай асуухад бодитой хүчээ үнэлэж чадахгүй дайн дэгдээж, Герман улсыг үгүй хийж, орчин тойрны улсуудад гай зовлон тарьсан этгээд л гэдэг юм билээ. Ер нь хүн гэдэг амьтан бие биенээсээ тасархай илүү гарсан юм бол байхгүй. Ямар ч угсаа гаралтай хүнийг системтэй сургахад юуг ч сурдаг. Буддын шашинд Хутагт хувилгаадыг тодруулах гэж нэг зан үйл байдаг. Энд Хутагтаар тодорсон хүүхэд бол өөрөө сонголт хийх эрхгүйгээр хүчээр Шашны болон бусад боловсрол олж байгаа хэрэг юм. Яг энэ жишгээр балчир хүүхдийг сонгож аваад системтэй сургавал ямар ч шинжлэх ухаан, цэргийн боловсролыг олж чадна. Мэдээж авьяас гэж байх нь байна. Авьяас бол маш өндөр түвшинд л яригдах асуудал байхаа.
Гол санаа руугаа оръё. Монголчууд бидний яг өнөөдрийн бодитой хүчин чадал юу вэ? Хүний тоо 3 сая, энэ дотор яг өөрийгөө тэжээгээд явчих чадалтай хүний тоо гэвэл маш цөөн. Төсвийн албан хаагчдыг Эрдэнэтийн усаар угаасан шороог зарж олсон хэдэн доллараар цалин тараах байдлаар тэжээж байдаг гээд хэлчвэл бараг болох байх. Монголчуудын хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүн нь бүгд шахуу гадаадад хийсэн байдаг. Мөн 40-өөд мянган цэрэгтэй. Цэргийн зэсвэг гээд байх юм бараг үгүй. ЗХУ-ын үед тэндээс авсан хэдэн хуучирсан АКА, Хуучирч хоцрогдож түлш уудаг болсон цөөхөн танк. Тэр дотор нь хөдөлдөг юм ховор. Одоо бараг цэргийн онгоц гэж байхгүйтэй ижил хэмжээнд хүрчээ.
Ядуурал ажилгүйдэлд нийт иргэдийн 40
гаруй хувь нь нэрвэгдсэн ийм л ядуу дорой улс болчихоод байна шүү дээ.
Монголчууд биднийг улс гэж хэлэхэд бодитой утгаараа инээдтэй байгаа
гэдэг нь хэнд ч илэрхий байна.
Монголыг улс гэхгүй. Тахиаг шувуу гэхгүй гэдэг нэг ОРОС үг байдаг юм.
Нисэж чаддаггүй тахиаг ямар шувуу гэхэв. Энэ бол бодитой дүр зураг юм.
Энэ дорой байдлаас гарч, өөдлөн дээшлэхийн төлөө л тэмцэх ёстой байх аа. Гэтэл Хятадуудыг үзэн ядаж, зодож дээрэмдэж байгаа сураг байдаг юм. Хэдэн сар ажил хийгээд буцах хятадыг зодох нь асуудлыг шийдэж чадахгүй. Ер нь бол Хуульзүйн яаманд жил бүр Хятад улсаас орж ирэх Хятад улсын иргэдийн тоог тогтоодог. Энэ тоогоо л бууруулах тал дээр анхаарсан нь дээр биз.
Бид хоёрхон хөрштэй. Гадаад ертөнцтэй харьцахын тулд энэ хоёроор зайлшгүй дамжина. Гадаадаас юм авах, зарах зэрэгт энэ хоёр улсаар л дамжуулан тээвэр хийнэ. Бидэнд өөр сонголт алга. Хэр хэмжээгээ мэдэхгүй өвчигнөөд байвал Хятадууд урд хилийг нэг сар хаахад л Монгол Улсын эдийн засаг сүйрч хямралт байдалд шилжинэ.
Харин бодитой хүчин чадлаа нэмэгдүүлж, Израиль улсын хэртэй цэрэг зэвсэгтэй болж, иргэдийн дундаж цалинг бодитой утгаар нь нэмэж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдхүүнээ өсгөж чадвал, Монгол Улсыг энэ бүс нутгийнхан аяндаа хүндэлж биднээс болгоомжилдог болно.
Эцэст нь ФАШИСТ үзэл гэж бодитой хүчгүй байж хавийн амьтаны дургүйг хүргэхийг хэлж байгаа юм аа.
Г.Баян
time.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих