Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны 33-р хуралдаанаар УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэг нарыг УИХ-д нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээлэл тарж эхэллээ.
Гэвч тус аймгийн хуралдааны шийдвэр эцсийн шийдвэр биш. АН үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны шийдвэрээр хэн хэнийг хаана дэвшүүлэхээ шийднэ. Гэхдээ аймаг тус бүрийн намын хорооны шийдвэрийг харгалзаж үзнэ.
АН-ын үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар нэр дэвших эрхээ авсан Д.Эрдэнэбат, Л.Цандэлэг нарыг дэмжиж магадгүй ч С.Баярцогтыг дэмжих нь юу л бол.
Учир нь С.Баярцогтын оффшор данс ил болсноос хойш ард иргэд түүнд хариуцлага тооцох талаар төрийн тэргүүн болон намын нөхөдөд нь ил, далд захидал илгээсээр буй.
Тийм ч учраас энэ сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан-Уул аймагт ажиллаа тайлагнахдаа "С.Баярцогт оффор данс нь ил болсон байж өндөр албан тушаал хашиж байгаа нь Монголын төрийг муухай харагдуулж байгаа. Би түүнийг нэр дэвшихээ бол. Чи шалгуул гэж хэлсэн” гэсэн билээ.
Төрийн тэргүүний дээрх мэдэгдлийн дараа АН, УИХ-ын дарга З.Энхболд мөн л нэр дэвшүүлэхгүй хэмээн хэлсэн.
Гэтэл С.Баярцогт Сэлэнгэд дахин нэр дэвшинэ хэмээн улаарч байна. Арга ч үгүй биз. Хэрэв тэр энэ жил сонгуульд нэр дэвшиж чадахгүй бол шалгагдаж эхэлнэ.
Шалгуулахгүйн тулд дахин "УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх” гэсэн хамгаалалтад ямар нэг аргаар орох нь л чухал. Энэ нь түүний эцсийн арга.
Гэхдээ түүнийг АН-ын ҮЗХ-ны гишүүд дэмжих нь юу л бол. Учир нь түүнээс болж АН-ын болон улс орны ч нэр хүнд унаж байгаа гэж буй хүн төрийн тэргүүнээс аваад байна.
Ийм бодолтой хүмүүс Сэлэнгэд ч гэсэн олон байгаа. С.Баярцогтыг Сэлэнгэ аймгийн АН-ын хэсэг нөхөд нь л дэмжинэ. Харин Сэлэнгэчүүд дахин сонгоно гэдэг юу л бол.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих