АНУ-ын Вашингтоны ойролцоо орших Мэриленд хотын нэгэн видео тоглоомын дэлгүүрт зэвсэглэсэн хоёр этгээд халдлага үйлдсэн байна. Долоон настай ганц хүү л тэдэнд эсэргүүцэл үзүүлэх юм чинээ дээрэмчид төсөөлөөгүй байсан бололтой. Бяцхан хүү дээрэмчдийн нэгийг хамаг хүчээрээ цохисон байна хэмээн Metro-д мэдээлжээ.
Бичлэгээс харахад, хүү хамаг хүчээрээ гар буутай нэгэн этгээдийн гэдэс рүү цохиж байна. Азаар хүү гэмтэж бэртээгүй хэдий ч дээрмийн ажиллагааг зогсоож чадаагүй нь ойлгомжтой.
Дээрэмчид дэлгүүрт байсан бүх хүнийг хана руу харуулж зогсоож байгаад кассын орлогыг нь аваад машинд суун зугатсан бөгөөд цагдаагийнхан тэднийг хайж байгаа аж.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=17233
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих